Большой театрын гоцлол бүжигчид УДБЭТ-ын тайзнаа Жизель балетын гол дүрүүдэд тоглоно

ikon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы Жизель балетыг ОХУ-ын Большой театрын бүжигчид УДБЭТ-ын тайзнаа 5 дугаар сарын 10, 11-нд тоглох гэж байна.

Тус тоглолтын Жизелийн дүрд Большой театрын балетын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич бүжиглэх бол ханхүү Альбертын дүрд тус театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов тоглох юм.

1841 оны 6 сарын 28-нд Парисын Гранд Опера театрын тайзнаа Жизель бүжгэн жүжгийг анх тавьж байжээ. Харин Монгол улсад анх 1979 оны 12 сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн толилуулж байв.

Энэ удаад дэлхийн сор болсон сонгодог бүтээлийг Их театрын шилдэг бүжигчид монгол уран бүтээлчдийн хамтаар үзэгчдэд хүргэх гэж буйгаараа онцлог юм.

🎫 Цахим тасалбарыг: ticket.mn/event/2518

Холбогдох утасны дугаар: 94254615

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа