Хүн дүрст роботууд анх удаагаа хүмүүстэй хамт марафонд уралдлаа

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Хятадын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан хагас марафон гүйлтийн тэмцээнд 21 хүн дүрст робот олон мянган тамирчидтай зэрэгцэн оролцжээ.

Энэ бол 21 км-ийн зайн гүйлтэд анх удаа машинууд хүмүүстэй уралдсан тохиолдол юм байна.

Droid VP, Noetix Robotics зэрэг Хятадын компаниудын зохион бүтээсэн роботуудын зарим нь 1.2 метр хүрэхгүй намхан, зарим нь 1.8 метр хүртэл өндөр биетэй байжээ.

Нэг роботыг бараг хүн шиг болсон, эмэгтэйлэг шинж чанартай, инээмсэглэж, нүдээ ирмэх чадвартайг үйлдвэрлэгч нь сурталчилж байлаа.

зураг
 

Роботуудыг гүйхэд мэргэжилтнүүд нь дагаж гүйсэн байна. Роботуудын цөөн хэсэг нь гүйлтийн гутал өмссөн байсан бол нэг нь гартаа боксын бээлий өмссөн байв.

Бээжингийн Хүн Роботын Инновацын Төвийн бүтээсэн Тянгон Ультра нэртэй робот хагас марафоны замыг хоёр цаг, 40 минутад туулсан амжилтаар бусад роботуудаас түрүүлжээ.

Харьцуулбал энэ уралдааны эрэгтэй ангиллын ялагч замаа нэг цаг, 2 минутад дуусгасан байна.

Түрүүлсэн роботыг зохион бүтээсэн байгууллагын 43 хувийг Хятадын төрийн өмчит компаниуд, үлдсэн хувийг Xiaomi, UBTech хувийн компаниуд ижил хэмжээтэй эзэмшдэг ажээ.

UBTech бол Хятадын хүн дүрст робот технологийн тэргүүлэгч компани юм.

“Би гайхуулж, сайрхахыг хүсэхгүй байгаа ч Өрнөдийн ямар ч компанийн робот Тянгон Ультрагийн амжилтыг гүйцэхгүй” гэж зохион бүтээсэн төвийн технологийн ахлах ажилтан Тан Жянь ярьжээ.

Тянгон Ультрагийн урт хөл, хүний гүйх хөдөлгөөнийг дуурайх боломжтой алгоритм нь уралдаанд давуу тал болсныг тэр бас хэлсэн байна.

Уралдааны явцад энэхүү роботын батарейг гурван удаа сольжээ.

зураг
 

Роботуудын хувьд анхны марафон нь бас тийм ч амар байгаагүй юм.

Нэг робот гараанаас гарсныхаа дараахан газарт унаж, хэдэн минутын дараа босож чадсан байна. Бас нэг робот хэдхэн метрийн зайд гүйснийхээ дараа замаас гарч, хашлага мөргөжээ.

Хятад улсад өмнө нь роботуудыг уралдаанд гүйлгэн туршиж байсан ч анх удаа хүмүүстэй зэрэгцэн уралдсан нь энэ юм байна.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол ялна би бахархана... [66.181.183.39] 2025/4/22
хэхэ...
0 | 0 Хариулах
Erka [103.212.116.183] 2025/4/21
Robot-uudiig hurdan hugjuulj sansar ogtorguig kolonchloh heregtei bna. Hari garigiin turemgiillees robotuud bidniig hamgaalj chadna
0 | 1 Хариулах
Шинжлэх ухаан [103.168.34.186] 2025/4/21
Ээлжит нэг пиар. Энэ роботуудын техник үйлчилгээ гэж тоймгүй өндөр зардал гарна даа. Өвлийн -20 хэмийн хүйтэнд хэсэг ажиллаад батарейгаа идээд дуусна.
0 | 4 Хариулах
xaxa [202.131.231.86] 2025/4/23
хөлдүү2 юм ярих юм аа. энэ чинь хөгжил малаа
1 | 0 Хариулах
Иргэн [202.179.8.118] 2025/4/21
Тэд хөгжсөөр бид ТҮЦ-тэйгээ боржуртайгаа зууралдсаар л
7 | 0 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/23
hugjsuur bishee,huulsaar hulgailsaar
1 | 0 Хариулах
Зочин [202.126.93.74] 2025/4/20
Мояа нар тэгсэн яасан. Хэдэн морь нялх хүүхдээр уралдуулаад, жил болгон бяцхан хүүхдийн амийг авч байна. Тэгснээ бүр өвөл уралдуулах гээд улайрна. Бас болоогүй монгол морь гадаад морь гэж тусад нь уралдуулна. Морь малаа магтан дуулж, ШУ-ныг үзэн ядаад л байж байна даа.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.218.22] 2025/4/20
чи муу эрлийз хужаа минь эх орноос минь зайлж болно шүү монгол хүн бүр түүх соёлоо дээдэлж явдаг юм
0 | 5 Хариулах
Зочин [59.153.113.117] 2025/4/21
Жинхэнэ мояа хүн дүрст байна даа. Эрлийз гэдэг үг нь модноос гараагүй юм байхдаа. Шинжлэх ухаан мэдэхгүй балар эртний энэ хэдэн хүмүүсийг одоо яаядаа, багад нь сайн хүмүүжүүлж эрдэм заагаагүй багш нарт нь буруу байна.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.114.239] 2025/4/20
Ireedui dur zurag haragdaj ehelj bna dain bolloo gehed tank ongots tsereguud hereggui bolj pobotoor daitah ym bna
6 | 0 Хариулах
zochin [202.9.47.10] 2025/4/20
Удахгүй буу үүрээд параданд жагсана
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.105] 2025/4/20
хурдан байлдуулаасай гэшшш
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2025/4/20
Ирээдүйд андроидуудаараа Монголыг эзлэх биз.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.10] 2025/4/20
АРЧААТАЙ УХААНТАЙ БАЙХГҮЙ БОЛ ТЭГЭЭД Л ЭЗЛЭНЭ ШД ДУНДАД ЗУУНААРАА ОДООГИЙНХ ШИГ БАЙВАЛ ДОРООШД
8 | 0 Хариулах
Зочин [103.212.119.105] 2025/4/20
морио унаад сэлмээ сугалаад өөдөөс нь дайрна биз 🤖🦾🦿vs 🧍🧍‍♂️🐎🏇
0 | 0 Хариулах
Зочин [172.56.16.116] 2025/4/21
😂
0 | 0
Зочин [103.119.92.175] 2025/4/20
Хятад улс зvгээр хилээ хаахад л монголчууд нусаа хацартаа наана.
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.22] 2025/4/20
хөх толбот босоо хиймортой агуу түүхтэй монголчуудыг хэн ч хэзээ ч эзэлж чадахгүй
2 | 0 Хариулах