"Жуулчин угтах үйлчилгээнд автобустай, Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай орчимд өндөр хурдны интернэттэй болно" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал, жуулчлалын бизнес эрхлэгчдийн зүгээс замын түгжрэлтэй холбоотойгоор жуулчин тосох, зочин угтах үйлчилгээ төвөгтэй байна үүнийг нэгдсэн журмаар хийх боломжтой эсэх талаар санал гаргажээ.

Тодруулбал бизнес эрхлэгчид компаниуд тус тусын машинаараа зочноо тосоод буцахдаа түгжрэлд орж, зочиндоо тавгүй сэтгэгдэл төрүүлдэг тиймээс хотын зүгээс нэгдсэн үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх талаар санал тавьсан байна.

Үүний хариуд Нийтийн тээврийн бодлогын газраас 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчлэх боломжтой. Эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх юм гэж мэдэгджээ. Үүнийг хамтран нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар жуулчин тосохтой холбоотой түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, зочдыг түргэн шуурхай хүргэх, нэгдсэн системтэй болох зэрэг давуу тал үүсэх аж.

Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс та бүхний санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хот орчмын аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээллийн самбар байршуулах, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ байршуулах ажлыг яаралтай зохион байгуулна” гэсэн хариуг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.22] 2025/4/21
Төв шуудан дотроо жуулчдад зориулсан интернэт кафе, хэвлэх үйлчилгээ байвал зүгээрдээ олон биш.
0 | 0 Хариулах
хуурсан байна [80.94.92.92] 2025/4/21
гандан үзүүлэхээр чинь уйлахгүй яахав дээ ямар төвөд очиёо гэсэн биш хуурч байга хэлбэр монголыг үзэх гэж ирсэн хүмүүст монголын юм үзүүл хаа байсан төвөдийн юм үзүүүлж хуурдагаа болих хэрэгтэй төвөдийн юмыг төвөд орж үзнэ биз.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.117] 2025/4/21
Нэг юм байнаа, хаа сайгүй ноолийн асуудлаа шийдээгүй байж жуулчин хүлээж авна гэхээсээ санаа зовмоор юмаа. Ичиж үхмээр юм монгол улс.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/20
Нэг цагаан арьст жуулчин эмэгтэй монголд ирсэндээ харамсаад уйлж байсан.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.204] 2025/4/20
Uilahaar yaadiin aluulaagui ni ih yum
0 | 3 Хариулах
хуурсан байна [80.94.92.92] 2025/4/21
гандан үзүүлэхээр чинь уйлахгүй яахав дээ ямар төвөд очиёо гэсэн биш хуурч байга хэлбэр монголыг үзэх гэж ирсэн хүмүүст монголын юм үзүүл хаа байсан төвөдийн юм үзүүүлж хуурдагаа болих хэрэгтэй төвөдийн юмыг төвөд орж үзнэ биз.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.213] 2025/4/20
Жуулчдад бол унаа явах юм бна. Ард түмэнд бол автобус байхгүй шд Төв нисэх буудлаас😃
4 | 0 Хариулах
Зочин [103.212.116.12] 2025/4/20
ХУЦАЖ УЛИЛГҮЙ ОНГОЦ БУУДЛААС ТӨВРҮҮ ИРЖ БУЦДАГ АЮТОБУСАА Л АЯТААХАН ТАСАЛДАЛГҮЙ ХЯМД ҮНЭЭР ЯВУУЛААД ӨГ ХАМГИЙН НААД ЗАХЫН ЮМАА Л САЙН ШИЙД
9 | 0 Хариулах
Зочин [103.168.34.125] 2025/4/20
тийшд жуулчин угтах автобус гэнэ үү. Хөшигийн хөндий рүү явдаг ганц чиглэлээ ч өвөл явуулж чадкү зогсоочихоод нофшнууд
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.218] 2025/4/20
Тэнэглэлд хязгаар үгүй гэж энийг л хэлээд байгаам.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/20
Хурд удааширна, уншина, сүлжээ тасрна гэсэн бла юмгүй супер интернет зохион бүтээгээч.
1 | 0 Хариулах
зочин [66.181.186.204] 2025/4/20
Нөгөө өндөр хурдны, утасгүй Ондо сүлжээ яасан бэ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.91] 2025/4/20
яг нэг хойд солонгос шиг жуулчин явдаг ганц маршруттай тэрийгээ л тордоод байдаг псдаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.232] 2025/4/20
yaj tordsiin haha
0 | 1 Хариулах
Africa [66.181.177.99] 2025/4/20
Хотод хар барилга барих нь батлан хамгаалах талаасаа зүгээр, цэнхэр барилга барих нь зүгээр нэг шүлэгчийн тэнэглэл.
1 | 0 Хариулах
Кк [202.126.88.213] 2025/4/20
шүлэгч нь хэн юм
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/20
Хөдөө орон нутгийн замаа ч чанартай барьж чадахгүй, хөдөө орон нутгийн аялал жуучлалаа ч хөгжүүлж чадахгүй байж жуулчид татна гэж эргүүтнэ.
2 | 0 Хариулах