Маргааш нийтийн тээврийн автобусны 42 чиглэлд орох өөрчлөлт

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулж байгааг НТБГ-аас мэдээлэв.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчлэх ба 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд:

  • Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор
     
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор
     
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор
     
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг