ТЦА: Яармагт явган хүний гарцаар гарч байхдаа хүргэлтийн машинд мөргүүлсэн хүүхэд эмнэлгийн хяналтад байгаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 9-ний өдрийн 12 орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Яармагийн замд Түгээлтийн Reowe Clever загварын автомашины жолооч Б нь явган зорчигч хүүхдийг гарцаар гарч байхад мөргөсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.

Осолд өртсөн явган зорчигч хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.