Уншиж байна ...

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ой, хээрийн түймэр гарчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг
ОБЕГ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Төмөртэй" гэх газарт өнөөдөр өдөр ой, хээрийн түймэр гарчээ. 

Аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумаас баруун урд зүгт 15 км/-т гарч буй тус түймрийн дуудлага өнөөдрийн 14:43 цагт ирсэн байна. 

Түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Байгаль орчин, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байгаа аж. 

Түймрийн голомтод баруун талаас салхи ихтэй байгаа юм байна.