Өнөөдөр орой 25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөний авто замыг засварлах, шинэчлэх ажил үргэлжилж буй.

Өнөөдрийн байдлаар Гранд плазагийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн 1,100 м.кв талбайн суурийг хүчитгэх болон хучилтыг хийжээ.

зураг
 
Үргэлжлүүлэн "Өнөөдөр/2025.05.09/ оройн 22:00 цагаас 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ" гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Харин зуслангийн бүсэд Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх 2.4 километр авто замыг рэйсаклэрийн техник хэрэгслийг ашиглаж суурийг хүчитгэх, цементээр бэхжүүлэх ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа бол Бэлх, Сэлбийн авто замын нүхэн эвдрэлүүдийг нөхөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.227] 2025/5/10
Хэзээ хүртэл хаах юм бэ тэгээд? Дандаа дутуу хагас галзуу юм шиг мэдээлэл өгөхийн
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.196] 2025/5/9
цавчааг боломжгүй болгодог систем бүтээх хэрэгтэй
3 | 1 Хариулах