ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түвшин: Байгууллагаас төлдөг НДШ-ийн хэмжээг хөдөлмөр хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр гэж хязгаар тогтооно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 40 гаруй гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа. 

Үргэлжлүүлэн тус хуулийн төсөлд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гишүүдийн төлөөлөл мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Б.Түвшин "Энэхүү өөрчлөлт нь эдийн засгийн хямралын үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг нь хангах гэсэн үндсэн гурван заалттай. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль дээрх зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шинж чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгал авдгийг болиулъя гэсэн санаа байгаа. Иргэн ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо 20 хүртэлх хувийн нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг багасгах арга хэмжээ болж байна гэж үзээд хассан. 

Хоёрдугаарт хоол, унаа, байрны ашиглалтын зардал зэргээс нийгмийн даатгалын шимтгэл авахаа болих зохицуулалт оруулж ирсэн. Гуравдугаарт аж ахуйн нэгж, байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын хэмжээг хөдөлмөр хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр гэж хязгаар тогтооно" гэв. 

Харин УИХ-ын гишүүн П.Ганзориг "Хувийн хэвшил татвар, зээлийн хүүгийн дарамт гэсэн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн либералчлах, бизнесийн орчныг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон. Үүний хүрээнд ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж байгаа. Цалингаас бусад төрлөөс нийгмийн даатгалын шимтгэл давхар авдаг байсныг болиулж байгаа. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд хувийн хэвшлийн төрд төлөх татварын өр гурав дахин өссөн. 1.2 их наяд төгрөгийн татварын өртэй байсан бол өнөөдөр 4 их наяд төгрөг болсон. Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүй байдалд орвол олон компани хаалгаа барина" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Хөдөлмөрийн зах зээл дээрх хөдөлмөрлөх хүчний оролцоо нь 67 хувьтай байгаа. Манай урд хөрш 69 хувьтай байдаг. Тоон үзүүлэлтээр харвал бид дахиад 100 мянган хүнийг хөдөлмөрийн зах зээлд оруулах боломжтой гэж харагдаж байгаа. 

Хөдөлмөрлөх хүчин байхгүй болчихсон байна, гаднаас авах ёстой гэж ярьдаг. Гэтэл бид 40 мянган залуусаа Солонгос улсад ажиллуулахаар явуулчхаад оронд нь шууд ажиллах хүчин авна гэдэг оновчтой хөгжлийн бодлого биш. 

Одоо байгаа нөөц бололцоо, хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж дотоодын хөдөлмөрлөх зах зээлийг хэрхэн тэлэх вэ гэдэгт энэ хууль чухал ач холбогдолтой. Оюутан залуус, тэтгэвэртээ гарсан ахмад, гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүд иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар авдаг нийгмийн даатгалын шимтгэл байхгүй болгоно" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.47] 2025/5/15
Энэ хууль чинь хэрэггүй,байгууллагаас НДШ авахаа зогсоо,12,5%иа хасахыг хүсээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/5/14
7.2 САЯАС ДЭЭШ ЦАЛИНТАЙ ХҮМҮҮСИЙГ Л ДЭМЖИХ ТӨСӨЛ САНААЧИЛЖ ЭТР БСДА
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/5/14
ЯРЬЖ БАЙСАН ЮМНААСАА 180 ЭРГЭЭД ХАМАГ ГОЛ АСУУДЛАА ХАЯЧААД ОРООД ИРЛЭЭ, КОМПАНИ ТЭТГЭВЭРТ ГАРАХГҮЙ НДШ ТӨЛӨХ ЁСГҮЙ ЭТР ГЭЭД ДОНГОДООД БАЙСАН ЯАСАН. ОДОО НААДАХ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ ЮУ Ч БИШ ҮНЭН ӨЧҮҮХЭН АСУУДАЛ ХӨНДСӨН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨНЦӨР БОЛЧИЖ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.171] 2025/5/13
Аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг утгагүй байдлыг зогсоох гол заалт ороогүй болохоор ямар ч шинэ юм алга, юу ч шийдээгүй төсөл байна
2 | 0 Хариулах
Угаасаа байсан заалт [66.181.178.210] 2025/5/11
Энэ заалт угаасаа л байсан заалт шүү дээ. Шинэ юм огт биш
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.30] 2025/5/11
Үнэхээр дэмжигдээд хэрэгждэг бол хэрэгтэй л байна. НДШ төлөөд л байдаг төлөөд байдаг явж явж баячууд нь эрх мэдлээрээ нь хувийн банкиндаа хуваарилуулаад дураараа захирч зарцуулаад л дуусгана
2 | 0 Хариулах
Хөрш [202.126.89.117] 2025/5/11
Энэ Түвшин гэж гар их өөрчлөгдсөн байна шүү. Эрэл АПУ хоёроос их хулгай хийсэн нөхөр эхнэр хүүхдэдээ дээрэлхүү цээж баян маягтай ба лай гар.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.246] 2025/5/11
Удахгүй нэрийн дансны тогтолцоогоор явах учираас минийх бага бн гэж гонгинох нь багасах байхаа!!! Ухамсаргүй залхуу Монголчууд чинь зүгээр сууж байгаад 2000000- тэтгэвэр авмаар бн гэж яриаад байгаа!!! МАН-АН-Н мафиуудын гол тоголдог тоглоом нь ядуу нийгэмийг сонгуулиас сонгуульд ашгилдаг нь үнэн!!! Түүхэнд үлдэх хар толботой МАН-АН-Н мафиуудын төр!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/5/10
насаараа огт ажил хийж улсад нэг ч татвар төлж байгаагүй малнуудыг хөгшин болсон хойноо гонгинох тоогоор нь тэтгэвэрт хамруулж ирсэн новшийн тогтолцоогоо халмаар байна, тийм паразитууд гудмандаа гарна уу яана уу бусад хөдөлмөрлөсөн хүмүүст ямар хаа, эсвэл өөрсдөө тэтгэвэрийн хуримтлалаа үүсгээд удирдах боломжоор хангаач, шал худлаа жүжээд шаагаад байдгаа болимоор байдаг, НДШ гэж бараг луйвар болчлоо шдээ
7 | 0 Хариулах
Temuujin [66.181.182.202] 2025/5/10
Хуцаад байгаач ээ, сда. 10 жилийн багш өөрөө байргүй гэр хоррлолд амь зууж байж улсад 30 жил ажиллахдаа 2 3 байрны мөэгө татвар, шимтгэлд өгч байна шд. Одоо наад золбин луйвраа боль. Хүн өөрөө даатгалаа мэддэг зарчим руу яв.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.29] 2025/5/10
Энэ АПУ-ын тэжээмэл гөлөг дураараа гуцах юм даа.
0 | 1 Хариулах
Ганаа [66.181.190.77] 2025/5/10
нэг л алхам, гэхдээ нийгмийн даатгалын шударга бус хууль, журмуудыг яаралтай цуцлах ёстой шүү, түүнийг зэрэгцүүлээд хийгээч, малчдын тэтгэврийн насыг наашлуулсанаас болж, 68 тэрбум төгрөгийн ачааллыг шударгаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс үүрээд явж байгааг засах хэрэгтэй шүү дээ, энэ асөөлөл жил ирэх тутам нэмэгдээд л явна. Нэг иймэрхүү "сайн хүн" "буянтан " болох гэж татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог, халамжийн сэтгэлгээ суулгадаг, өөрөө сонгогдохын төлөө эдийн засгаа сүйтгэдэг ийм хууль батлуулахын төлөө явдгаа одоо болимоор байна шүү
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.196] 2025/5/9
төрийн захиргааны албаны дунд шатны дарга нарын хүүхдүүд, гэр бүлийнхэн монгол улсын мөнгөөр туйлж гадагш нь зүгээр л тонн тонноор нь цацаж байна хөөе ард түмээн сэрээчээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
БАйгууллагын эрх ашиг биш тэтгэвэр авагчийн эрх ашгийг бодох !
4 | 2 Хариулах
Зочин [183.177.107.150] 2025/5/9
Би энэ яриад байгаа байгууллагаас төлдөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлсэн хэмжээгээр хязгаар тогтооно гэснийг нь ойлгодоггүй ээ? Тайлбарлаад өгөх хүн байна уу? Би 3 саяын цалинтай байлаа гэхэд 12.5%-ийг буюу сард 360000-г, жилд 4320000-г төлдөг байсан бол ХХДХ*10=7920000оос бага учир надад нөлөө байхгүй гэсэн үг үү?
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
Тийм бололтой. Гэвч ирээдүйд өндөр цалин авбал хохирч магад. Байгууллага төлж байгаа нэртэй болохоос байгууллага талаасаа ажилтанд гаргаж буй нийт зардал гэж харагддаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.18] 2025/5/10
том компаниудын захиалгаар орж байна
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/5/9
ОДОО ЭНЭ ТЭТГЭВРИЙН СИСТЕМЭЭ ШИНЭЧИЛ МАНГАР-УУДАА. ТЭНД ТЭТГЭВРИЙН РЕФОРМ ХИЙГЭЭД ӨГЬЕ ГЭЭД ХУВИЙХАН БАЙНА
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.17] 2025/5/9
АН уул нь их гоё нам байлаалдаа даанч Алтанхуягаас хойш өөд нар үзэхгүй Баабар ахын хэлсэнээр талийгч болсон гэж бодоод гутарсан. Сая уул нь бараг ялах шахсан ч овоо хэдэн суудал авсанаа янхан шиг МАН.ын өвөрт шаагаад орчих юм. Одоо наад МАН аа хаяад Данхыг татаж унагаад Баруун төвийн үзэл баримтлал хүний эрх дээрээ зогсоодхооч ХҮН сда анхнаасаа төрмөл яшка байсныг сая мэдсэн одоо буцаад АН ийг дэмждэг болмоор байхын Маныг хаяадхаач
2 | 0 Хариулах
Зочин [183.21.27.63] 2025/5/9
126-аас 40 нь шийдвэр гаргахдаа "энэ чинь нэмэргүй шийдвэр байна" гээд ойлгуулчих хүн байхгүй, нийт гишүүний 30% нь ийм хэрэгцээгүй шийдвэрийг дэмжиж байна гэхээр манай улсад нээрэнгээсээ НЭМЭР АЛГА
1 | 2 Хариулах
Зочин [182.152.24.159] 2025/5/9
шаалдаа бадмаа
2 | 0 Хариулах
Зочин [202.127.24.104] 2025/5/9
нийтэд нь ажилтнаас авдагтай адил системээр авдгаараа ав, тэгэхгүй бол ядаж үйлээ үзэж бизнес босгосон захирал нь ажилчдаасаа доор орлоготой байх гээд бн
2 | 1 Хариулах
ёоох [66.181.176.132] 2025/5/9
цалингаас 20% төлдөгөө болимоор юмаа !!!
3 | 0 Хариулах
Зочин [103.144.30.242] 2025/5/9
энд нь хамаарах хэдхэн хүн байгаа буюу 56 саяын сарын цалинтай Удирдлагын Академийн захирал гэх мэт ганц нэгхэн хүнд л хамаатай, тэр даварчихсан амьсгаа яасан гэж 56 саяын цалин аваад яасан гэж хөнгөлүүлэх гээд байгаа юм бол
5 | 1 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
Удирдлагын академийн захирал ч үнэхээр тийм цалин авах эрхгүй. Төрийн албан хаагчид хязгаар байдаггүй ? Ямар компани ашигтай ажиллуулж буй удирдлага бол бас яая гэх сэн.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.18] 2025/5/9
Нээх лаг юм санаачилж байгаам шиг, наад хэмжээнд чинь дөхөж очих аж ахуйн нэгж 1000 хүрэхгүй байгаа, манай байгууллага 1.8 тэрбумын борлуулалттай, монгол улсад 100,000 гаруй байнууллага бдаг вм билээлдээ, тэгсэн 1.5 тэрбумаас дээш ердөө 3000 байгууллага бдаг гэсэн тоог татвараас саяхан өгсөн бсан, манай байгууллага тэхээр 1.8 тэрбумын борлуулалттай хэрнээ цалингийн зардал нь 60 сая хүрэхгүй, энд ажиллаж байгаа хүмүүсийн цалин наад хэлээд бгаа 7,920,000аас чинь бараг хэтрэхгүй, хэдхэн хүнд зориулж ийм вм сэдсэн болж хэнд ч хэрэггүй нэр олж авах гэсэн ороддлого л гэж харагджийн, наад нэг юмаа жоохон ойлгож сэв
5 | 0 Хариулах
Зочин [66.181.188.13] 2025/5/9
Hamgiin undur tsalin awdag hesgiinhee tatwarig buruulaad l baih yum. Buh tatwaraa bodood uzher mongol uls regressive tax tai oron boltson sht. Eneni orond dood 2 say aas baga tsalin awj baiga nuhuddu demjleg uzuulwel deer yumsan.
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.114] 2025/5/9
ЯАХААРАА БАЙГУУЛЛАГА НДШ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ БЭ? БАЙГУУЛЛАГА ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ БИЗ ДЭЭ! ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ!
15 | 1 Хариулах
Зочин [103.80.211.131] 2025/5/9
Танай орсоос чинь уламжлагдаж ирсэн бусад хоолны савнуудаа тэжээж хамтдаа ядуу байх систем.
10 | 3 Хариулах
Зочин [103.36.27.223] 2025/5/9
бараг үнэн юм бн, нэг хүн нь үхтлээ ажиллаад нөгөө хэдэн хоолны савыг тэтгэвэрт гаргахад нь тэжээж тэтгэнэ, тэгснээ өөрөө тэтгэвэрт гарах үедээ тэтгэвэргүй болдог оросын систем
2 | 2 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
Өөр оронд ч авдаг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.149] 2025/5/9
Үр дүнд хүрэх болтугай болтугай. МАН ч эвгүй дээ, бухаж тонгорч алах вий дээ
5 | 2 Хариулах