Ой хээрийн түймрийн улмаас ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоригложээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ой хээрийн түймрийн тархалтыг зогсоох зорилгоор иргэдийн хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын эрх баригчид Пүрэв гарагт гаргажээ.

Иргэд өөрийн амьдардаг хот тосгоноос гарах бол орон нутгийн эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон байна. Гэхдээ холбооны болон бүс нутгийн түвшний хурдны замаар зорчиход ийм зөвшөөрөл шаардлагагүй гэнэ.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд бүх хот, тосгод, суурин газруудад хяналтын цэг байгуулахаар болжээ.

“Нөхцөл байдал маш хүнд байна. Манай хязгаар бараг бүхэлдээ шатаж байна. Өдөр бүр хэдэн арван суурин газар аюулд өртөж байна” гэж Өвөр Байгалын хязгаарын захирагч Александр Осипов энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байв.

Дээрх шийдвэр нь хүний үйлдлийн улмаас ой хээрийн түймэр гарах явдлыг хязгаарлах зорилготой юм байна.

зураг
 
ОХУ-ын Өвөр Байгалын хязгаар нь Монгол улстай хил залгадаг

Энэ он гарснаас хойш ОХУ даяар 178,000 га газар хамарсан 680 орчим ой хээрийн түймэр гарсныг тус улсын онцгой байдлын сайд Александр Куренков мэдээлжээ.

Баасан гарагийн байдлаар идэвхтэй нийт түймрийн 80 гаруй хувь зөвхөн Өвөр Байгалын хязгаарт шатаж байсан байна.

Өнгөрсөн онд тус бүс нутагт хоёр сая гаруй га газар шатсан нь сүүлийн 15 жилийн хамгийн их хохиролтой гамшиг болж байжээ.

2025 оны түймэр энэ хэмжээг давах төлөвтэй байна.

Өвөр Байгалын хязгаарын ой модоор бүрхэгдсэн газрын хэмжээ сүүлийн 30 жилийн хугацаанд 30 орчим хувиар багассан нь түймэрт шатсантай холбоотой бөгөөд эдгээр түймрүүдийн 70 гаруй хувь хүний буруутай үйлдлээс болж гарсныг захирагч Осипов орон нутгийн телевизээр хэлсэн үгэндээ дурдсан байна.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
75 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг