Трампын худалдааны дайны улмаас Хятадын тал худалдаж авахаас татгалзсан Боингийн эхний онгоц АНУ-д буцаж иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Трампын өдөөсөн худалдааны дайны улмаас Хятадын авиа компанийн худалдаж авахаас татгалзсан эхний нисэх онгоц Бямба гарагт АНУ дахь Боинг компанийн үйлдвэрт буцаж иржээ.

Хятадын иргэний агаарын тээврийн Xiamen Airlines компанийн захиалгаар үйлдвэрлэгдсэн 737 MAX загварын нисэх онгоц орон нутгийн цагаар 18:11 цагт Сиэтл хот дахь Боинг компанийн талбайд газардсаныг гэрчүүд мэдээлсэн байна.

Уг онгоцыг Xiamen Airlines компанийн бэлгэдлийн өнгөөр будсан байжээ.

Онгоцыг Хятад дахь Боингийн төв Зоушаньд хүргэж, эцсийн үйлчилгээг хийсний дараа захиалагчид хүргэх ёстой байсан гэнэ.

Гэвч захиалагч тал татгалзсан тул Гуам, Хавайн арлуудад хоёр удаа түлшээр цэнэглэн нийт 8,000 км орчим зам туулан үйлдвэртээ буцжээ.

Трамп энэ сард Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг 145 хувьд хүргээд байгаа.

Хариуд нь Хятадын эрх баригчид АНУ-ын бараанд 125 хувийн импортын татвар ногдуулсан юм.

Дараа нь бас авиа компаниуддаа АНУ-ын үйлдвэрт захиалсан нисэх онгоцнуудаасаа татгалзах чиглэл өгсөн гэсэн мэдээлэл тараад байгаа.

Шинэ Boeing 737 MAX загварын нисэх онгоцны зах зээлийн үнэ $55 сая орчим байдаг.

Хятадын захиалагч компани Трампын авсан арга хэмжээний үр дүнд үүнээс хамаагүй их мөнгө төлөх болсон байж болзошгүйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Boeing болон Xiamen Airlines компаниудын аль аль нь энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.

Дээрх онгоц нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээл болох Хятадаас буцаагдах олон мянган онгоцны эхнийх байж магадгүй юм.

Америк, Хятадын өмнөх худалдааны маргаан зөрчлийн улмаас 737 MAX загвар бараг таван жилийн турш импортын хоригт ороод байв. Энэхүү хоригийн дараа Боинг компани борлуулалтаа сэргээхээр төлөвлөж байсан нь ийнхүү дахин саадтай тулгарч байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.153] 2025/4/24
Энэ 80 хүрч байгаа эргүү Трамп өвгөнийг хурдан зайлуулаасай. Трамп бол Америкийн хамгийн муу ерөнхийлөгч Путины бөгс долоогч өчүүхэн амьтан өөрийнхөө юу хийж байгааг ч ойлгох ухаангүй мудак
0 | 0 Хариулах
Зочин [82.149.82.20] 2025/4/21
Хөгжилтөй, хөгийн юм ч их болох юм даа хөөрхий.
0 | 0 Хариулах
Гомбоо [202.9.40.196] 2025/4/21
Хошного Трамп
1 | 2 Хариулах
Зочин [185.216.35.170] 2025/4/21
ёвроп аль хэдийн ялагдсан .... одоо амьд үлдэхийн төлөөх тулаан ... магадгүй араб, индианчуудад захирагдах байх ... гэхдээ .... тэд удаан тэсч чадахгүй.
2 | 1 Хариулах
Зочин [185.216.35.170] 2025/4/21
Путин Оросыг аварсан! Түүнгүйгээр OPOC улс баруун Европын НАТО-гийн гишүүдэд хуваагдаж, Орос оршин тогтнохоо болих байсан! Ямар агуу удирдагч вэ! Тэр эх орондоо хайртай, Британи, Франц, Герман, Канад, Австралид Путин шиг хүн байгаасай гэж хүсдэг ч харамсалтай нь түүн шиг ёс зүйтэй , үнэнч шударга, ард түмэндээ үнэнч хүн зуун жилийн дараа ч ирсэнгүй! Оросууд азтай юмаа!
10 | 14 Хариулах
Хаха [66.181.187.11] 2025/4/24
Тэнэг сохор псдаанууд шүү НАТО.с яг ягаад айгаад байдаг юм. Орос түүхэндээ холбоотон орнуудаа хөгжүүлдэггүй хогийн гүрэн. Чиний шүтээд байга орос чинь бидний хөгжилд маш их саад болж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.153] 2025/4/24
Путлер бол Оросыг сүйтгэж байгаа зөнөг өвгөн дарангуйлагч. Орос удахгүй ЗХУ шигээ задарч алга болно. Украиныг барахгүй 3 жил байдгаа барлаа сүүлдээ Иран Хойд Солонгосоос зэвсэг цэрэг гуйж байлдаж байнадаг. Орос гэсэн хүнд зориулсан ямар брэнд дэлхийд байна ямар ч бүтээгдхүүн байхгүй. Байгалийн түүхий эд зарахаас өөр Оросын гайхуулсан технолог байхгүй улс удахгүй сөнөнө
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/21
ТРАМП УДАХГҮЙ ОГЦОРОХ НЬ ДЭЭ ХҮҮХДҮҮД МИНЬ
3 | 2 Хариулах
Зочин [185.216.35.170] 2025/4/21
2023.08.02: Украйн: 2,000,000 хүний ​​амь нас хохирсон 2 САЯ Шархадсан хөгжлийн бэрхшээлтэй. Хиймэл дагуулаас авсан зураг: 204 МЯНГАН метр квадрат булшны талбай ухсан байна. Улсын 7 оршуулгын газарт 1400 мянган шинэхэн булш бий.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.11] 2025/4/24
Оросууд алсан түрэмгийлэл!! Лаларийн өвгөн Путин
0 | 0 Хариулах
Иршэг [66.181.186.163] 2025/4/21
Хөгшин порно хүүхний а лыг долоогч төрд гарч Путин яргачинтай дэлхийг мүйрүүлэх гэж байна . Тэнэгүүд аз хувь тохиолоор хэдэн төгрөгтэй болоод өөрсдийгөө дэлхийн хаан мэт ,ухаантан мэт боддог байдал элбэг. Монголд ихэнх нь тэнэгүүд байгаа
3 | 6 Хариулах
Зочин [185.216.35.170] 2025/4/21
Путин Оросыг аварсан! Түүнгүйгээр OPOC улс баруун Европын НАТО-гийн гишүүдэд хуваагдаж, Орос оршин тогтнохоо болих байсан! Ямар агуу удирдагч вэ! Тэр эх орондоо хайртай, Британи, Франц, Герман, Канад, Австралид Путин шиг хүн байгаасай гэж хүсдэг ч харамсалтай нь түүн шиг ёс зүйтэй , үнэнч шударга, ард түмэндээ үнэнч хүн зуун жилийн дараа ч ирсэнгүй! Оросууд азтай юмаа!
5 | 9 Хариулах
Зочин [139.5.219.115] 2025/4/21
Манайд өмнө иймэрхүү өмнөх загварын онгоцыг тэгвэл 10ъ сая гаргаж авч бсан шиг санагдах юм бас л нугалж дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.247] 2025/4/21
Зөв
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.131] 2025/4/21
Дууриаж чаддаг болсон
1 | 1 Хариулах
Зочин [173.232.2.214] 2025/4/21
Хуулбар хэзээ ч оригинал эхээ гүйцдэггүй юм ….
3 | 1 Хариулах
Зочин [43.242.243.96] 2025/4/22
..гэдэг онол гарсан тэр мөчөөс хойш технологийн хөгжил хэдэн мянга дахин нэмэгдсэн байгаа шүү. Одоо бол хуулбарыг оригиналаас ялгах ямар ч боломжгүй гэхэд болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.131] 2025/4/21
Хятадууд хуулбар авсан юм чинь Одоо дууриаж хийж дардаг болсон юм
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.33] 2025/4/21
ээ энийг нь мэдсэн бол манайх буцааж байхаар хажууд нь юм чинь авчихгүй юү. Худалдааны татвар 10хвь гээ биздээ..ха..хаахаа...
1 | 1 Хариулах
Зочин [43.242.243.96] 2025/4/22
Хариуд нь хятад манай өгзгөн дээр хөнгөхөн алгадахад манайх сөхөрч унах байлгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/21
mongol 2 ongots avchihad bolohoor l baina
1 | 0 Хариулах
Зочин [192.42.116.198] 2025/4/21
ороzууд бүр онгоцоо ч засаж чадахгүй болсон манайхаас гуйж онгоцоо засууляа гэдэг юм билээ миат харин терррористуудтай хамтрахгүй гэд салаавч өгчдөг юм билээ.
14 | 8 Хариулах
Зочин [202.126.90.33] 2025/4/21
ёстой зөв...
5 | 3 Хариулах
Зочин [103.212.118.146] 2025/4/22
Таарсан таар шуудай хоёр уу?
0 | 0 Хариулах
hujaagiin kolonn bolson medehgui bgaa yum uu [103.57.93.142] 2025/4/21
Shaadag muu aalz be dee. oorsdoo uuriin ongotsoo hiij odoo buunuur vildverlej ehelsen ch dee.M21 , Suhai jit100 geed shine ongotsuud hiij bgaa. deer bas Huuchin iL-62 , Tu ingitsuud shinjilcheed baigaa shuu hoo.
5 | 4 Хариулах
Зочин [106.186.208.29] 2025/4/21
Үнийг нь худлаа мэдээлсэн байна. Уг 737 МАХ онгоц нь дотроо 3 загвар байдаг. 737-7 загварын зах зээлийн үнэлгээ 87,7 сая доллар байдаг. Харин 737-8 загвар нь 106,9 сая, 737-9 загвар нь 113,3 сая долларын үнэтэй.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.23.226] 2025/4/21
MIAT ter ongotsuudiig ny avchihaachee saihan bolomj
2 | 0 Хариулах
Зочин [172.56.16.156] 2025/4/21
Mungu bhgv e
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/21
Хятадууд америкт гомдсондоо онгоцын аваагүй байх.
2 | 2 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/4/21
HUZAA MONGOGFUI BANKNUUDNI HAAGDAZ BUI
0 | 0 Хариулах
сд [66.181.161.129] 2025/4/21
Airbus овоо зарагдах нь. Хятадад өөрийн онгоц бас үйлдвэрлэж байгаа
2 | 7 Хариулах
Бадарч тахар [103.57.92.159] 2025/4/21
Наад 55 саяыг чинь манай захын шүүгч гаргаад өгчихнө ш дө ! Манайх авчихаач !
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/21
Худалдааны хоригийн улмаас хятад авах мөнгөгүй болсон байхөө. кккк
2 | 10 Хариулах
Хаха [203.91.115.39] 2025/4/21
Юу ч ойлгодоггүй малнууд байх юм аа
6 | 2 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/21
Тараампын өмнөх төгцөг нь Хуужаа нарыг давраагаад хаясаныг одоо байранд оруулах гэж бгаа ёом. Тэгсэн шит стейтүүдийн Аикон мэтийн медианууд эсрэг тархи угаалт чвуулаад л бх ёом дөө
2 | 10 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/21
manai mongold uuln avbal bolohoor l yum demii balai halamj taraaj baihaar
4 | 2 Хариулах
Зочин [66.181.185.21] 2025/4/21
Манайх авчих. 55 сая гайгүй үнэ байна.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.75] 2025/4/21
Chi huvidaa negiig avchaach
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.49] 2025/4/21
Ёстой, хэнд хэрэггүй 100к тарааж байхаар
1 | 1 Хариулах
Зочин [202.131.248.226] 2025/4/21
mongol ulun zantai yum be
0 | 3 Хариулах
Зочин [122.201.31.160] 2025/4/21
Өлөн ч юу байх вэ дээ.МИАТ чинь эн тэндхийн онгоц л түрээслэж нислэг үйлддэг л юм билээшдээ.Өөрийн гэсэн онгоцтой болвол ашиг нь Монголд үлдэх биш үү.
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.49] 2025/4/21
МИАТ-ын цөөхөн онгоц л түрээсийнх. Ихэнхи нь шууд төлбөр болон лизингийнх
1 | 0
Зочин [23.106.249.34] 2025/4/21
Худалдаж авна гэхээр яагаад өлөн байдаг билээ. Өлөн оркууд талбай дээр үнэгүй пловонд очирлодог юм
5 | 0 Хариулах