Энэ оны эхний улиралд төгрөгийн хадгаламж өмнөх жилийн мөн үеэс 22 хувь, валютынх 10 хувь өсөв
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний улирлын улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 21.3 хувиар өсжээ.
Уг өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар өссөн нь голлон нөлөөллөө.
Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг байна. Үүний 81.8 хувь нь иргэдийн хадгаламж юм.
Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 495.9 тэрбум төгрөг буюу 10 хувиар нэмэгдсэнийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Нийт зээлийн үлдэгдэл дээр дурдсан хугацаанд 45.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөг буюу 16.6 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60.7 хувь нь иргэд, 38.3 хувь нь хувийн байгууллага, 0.4 хувь нь төрийн байгууллага, 0.7 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагынх байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны гуравдугаар сарын эцэст 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 17.8 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 37.8 (2.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.4 хувийг эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
