Таван шарын нүхэн гарцын авто замыг энэ сарын 17-ноос долоо хоног хэсэгчлэн ХААНА
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах явган хүний гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд асфальт бетон хучилтыг хуулж, шон суурийн ажлыг гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Энэ хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах юм байна.
Жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас зөвлөв.
Явган хүний гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөгджээ.
Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 орчим тээврийн хэрэгсэл зорчдог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
