Таван шарын авто замын нүхэн гарцын ажил дууссан ч явган хүний гарцгүй байгаа юм.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр явган хүний гүүрэн гарц барих бэлтгэлийг хангаж байгаа аж. Гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөгджээ.
Анхны зураг төсөвт явган хүний гарцыг төмөр зам доогуур 18 метр урт байхаар тусгасныг өөрчилж, төмөр зам болон авто зам дээгүүр гарах гүүрэн гарц болгон батлуулсан байна.
Одоогоор тус нүхэн гарцын орчимд явган хүн авто зам хөндлөн гарахад бэрхшээлтэй байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!