Индэр    
0 минутын өмнө
Зураг
iKon.mn Сэтгүүлч

ИНФОГРАФИК: ХАЛ үзсэн хүмүүс минь ХАШИР суух цаг болжээ

Өнгөрсөн онд 116,092 хүн 592.8 тэрбум төгрөгийг залилуулав. 

Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол мэдээлэл гаргах хохирогчдын тоо огцом нэмэгдэж, хохирлын мөнгөн дүн оны эхнээс төгсгөл хүртлээ тасралтгүй өссөн утгыг доорх гэмт хэргийн бүртгэлээс харж болно.  

График 1: Бүртгэгдсэн залилангийн хэрэг /2025 он/

Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг барьцаалж хохирсон, байр сууцаа барьцаанд тавьсан, боломжит бүх аргаар зээл авч алдсан, бараа үйлчилгээ захиалахдаа мөнгөө түрүүлж шилжүүлсэн гэх мэтчилэн хэргийн бүртгэл мэдээлэл янз бүр байна. 

Тэгвэл хохирогчдын алдаа ямар сургамжийг өгч, юунд анхаарахыг сануулав. 

Tекст: Тодруулсан хэсэг дээр дарж хохирогчдын яриаг уншина уу

Хүмүүс чухам юун дээр алддаг вэ? 

  • Бага мөнгөөр хөрөнгө оруулаад их мөнгө олох боломж гэж эндүү ойлгодог. 
  • Алдсаныгаа олж авахын тулд нэмээд хохирдог. Ялангуяа энэ сэтгэл зүй Телеграмм залилан дээр хамгийн их ажиглагддагийг сэрэмжлүүлж байсныг энд дахин сануулъя. 

Алдсан мөнгө ба алдагдсан боломж

График 2: Залиланд алдсан мөнгө /2025 он/ 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хохирлын хэмжээ 60 гаруй тэрбумаас эхэлсэн бол оны сүүлээр 592.8 тэрбум хүртлээ огцом өсөв. Цаашид дээр дурдсан тоо нэмэгдэх хандлагатай байна. 

Тухайлбал энэ он гарсаар ердөө гуравхан сарын дотор нийт 11,096 хүн залиланд өртөж 236.5 тэрбумын хохирол амсав.

Харин одоо хал үзсэн хүмүүс минь хашир суух цаг болжээ. 

График 3: 2026 оны эхний гурван сарын залилангийн бүртгэл мэдээлэл, хохирлын мөнгөн дүн

Бидний анхаарал, болгоомжгүйн сиймхийг зальт этгээдүүд хэрхэн ашиглаж байгааг АНЗААРЪЯ.  

ТОЙМ нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.