Индэр    
1 цаг 24 минутын өмнө
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Мөнхзаяа: Иргэдийн 25% нь өмнөх зээлээ дарахын тулд дараагийн ЗЭЭЛ-ээ авдаг

Зураг

Монголчууд нэг жилийн дотор 592.8 тэрбумыг залиланд алдав. 

Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг барьцаалж хохирсон, байр сууцаа барьцаанд тавьсан, боломжит бүх аргаар зээл авч алдсан, бараа үйлчилгээ захиалахдаа мөнгөө түрүүлж шилжүүлсэн гэх мэтчилэн хэргийн бүртгэл мэдээлэл янз бүр байна. 

Цахим залиланд итгэж мөнгөө алдсан хохирогчид эцэстээ өр зээлтэй хоцорч үлдсэн талаараа ийнхүү ярьсан юм. 

Tекст: Тодруулсан хэсэг дээр дарж хохирогчдын яриаг уншина уу

Давхардсан тоогоор Монгол Улсын 3.2 сая иргэн Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ)-д зээлтэй байна. Аппликэйшн болон ББСБ-уудаас олгосон нийт зээлийн хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрчээ.

Өөрөөр хэлбэл хүн амын дийлэнх хувь нь зээл авах хандлагатайг дээр дурдсан Санхүүгийн Зохицуулах Хорооны мэдээллээс харж болохоор. 

Тэгвэл "Монголчуудын мөнгөнд хандах хандлага"-ын талаар СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяагаас тодруулснаа хүргэж байна. 

ВИДЕО: 

"ШУНАЛЫН СЭДЭЛ санхүүгийн эрсдэлд оруулж мэднэ"

Доктор Б.Мөнхзаяа "Нийт иргэдийн 25 хувь нь өмнөх зээлээ буцааж төлөх зорилгоор дараагийн зээлээ авдаг гэсэн судалгаа байгаа.

Сүүлийн жилүүдэд цалингийн зээл, тэтгэврийн зээл, өрхийн хэрэглээний зээлүүд нэлээд нэмэгдсэн. Энэ нь иргэдийн орлого, амьжиргааны түвшин болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж байна. 

Өр зээлийн хэмжээ өндөр байгаатай холбогдуулан иргэдийн дунд "Яаж богино хугацаанд өндөр ашиг олох вэ?" гэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Энэ хэрэгцээнд нь тулгуурласан санхүүгийн луйвар залилан гарах боллоо. 

Залилагчдын арга улам нарийссаар байна. Саяхан хүмүүс зээлийн оноо руу шилжсэн. Өөрөөр хэлбэл зээлээ төлөхгүй муу түүх рүү орвол дараагийн удаа зээл авахад хүндрэлтэй болсон гэсэн үг. Зургаахан хоногийн өмнө “Зээлийн оноог нь засаж өгнө”, “Зээл баталгаатай гаргуулж өгнө” гэсэн фэйсбүүк үүссэн байна.

Тэр хуудаст хандаж лавлахад “Эхний ээлжинд өөрийнхөө хувийн мэдээллийг өгвөл зээл гаргаж өгье. Та зээлийн оноогоо, банкны лавлагаа болон E-Mongolia системээс гардаг нарийн мэдээллээ явуулбал энэ үйлчилгээг үзүүлэх боломжтой” гэж хэлсэн. Мэдээж тэр пэйж рүү өөрийнхөө мэдээллийг явуулаагүй.

Иргэдийн хувьд луйвар залиланд өртөхгүй байхын тулд хувийн мэдээллээ сайтар нууцлах хэрэгтэй. Регистр, утасны дугаар энэ бүх хувийн мэдээлэл таныг цахим залилангийн хохирогч болгоход хамгийн том өгөөш болж байгаа.

Сүүлийн жилүүдэд виртуал орчинд "хөрөнгийг нь өсгөж байгаа юм шиг баримт үзүүлдэг луйврын хэрэг" ч их гарах боллоо.

Богино хугацаанд өндөр ашиг олох боломж нээлттэй байдаг байсан бол бид нар бүгдээрээ баян чинээлэг амьдрах боломжтой.

Яагаад заавал танд ийм боломжийг санал болгож байгааг бод...

Цаад учир шалтгааныг нь бодохгүй бол өөрсдийн хөрөнгийг алдах эрсдэлтэй.

Зарим талаар өр зээлээс гарч, өндөр ашиг олоод өөр бизнес хийе гэсэн БИДНИЙ ШУНАЛЫН СЭДЭЛ санхүүгийн эрсдэлтэй алхам руу оруулж мэднэ. Улмаар өөртөө мөнгө байхгүй бол найз нөхөд, хамаатан саднаасаа зээлдэг эсвэл орон гэрээ барьцаалж зээл авдаг. Энэ бүх санхүүгийн дарамтаас үүдэн хүнд байдалд орох эрсдэл байна" гэдгийг анхааруулав. 

 

ТОЙМ нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.