Инфляц энэ оны гуравдугаар сард 7.4 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлөв
Монгол Улсын 2026 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан "2026 оны гуравдугаар сард инфляц 7.4 хувьтай гарлаа. Улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин 7.4 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.6 хувь нөлөөлсөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
