Засгийн газраас төрийн байгууллагуудын программ хангамж хөгжүүлэхийг зогсоов

А.Төгөлдөр, iKon.mn
2026 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрөөс эхлэн төрийн бүх байгууллага программ хангамж хөгжүүлэхээ зогсоож байгааг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдэгдлээ. 

Тэрбээр "Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар программ хангамж хөгжүүлэхгүйгээр зөвхөн хувийн хэвшлийнхний хэрэглээнд нэвтрүүлсэн программ хангамжийг хэрэглэх хэрэглэгч болж байна. 

Энэ хүрээнд төр мэдээллийн сан, аюулгүй байдлаа хариуцаж, дэд бүтэц, хөгжүүлэлтийг хувийн хэвшил хариуцна. 

Манай улс 2015 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 230 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг мэдээллийн технологийн салбарт буюу программ хангамж, систем хөгжүүлэлтэд зарцуулсан байна. Энэ хэвээр явбал хүний нөөцийн дутагдалд орохоос гадна төрөөс гарах зардал нэмэгдсээр байх учраас хувийн хэвшлийнхний чадамжид итгэж Засгийн газар ийм шийдвэл гаргалаа" хэмээн танилцууллаа.