Энэтхэгийн өсвөр насны гурван хүү цахилгаан хэрэглэдэггүй, давсаар ажилладаг хөргөгч зохион бүтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт 2025 оны Earth Prize шагналын эзнээр цахилгаанаар бус давсаар ажилладаг хөргөгч зохион бүтээсэн Энэтхэгийн өсвөр насны гурван хүү тодорсон юм.

The Earth Foundation сангаас жил бүр $100,000 зарцуулдаг энэ шагнал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль орчинд ээлтэй бүтээлийг урамшуулах зорилготой байдаг.

Друв Чаудхари, Митран Ладханиа, Мридул Жайн нар Энэтхэгийн Индаур хотод амьдардаг, эцэг эх нь эрүүл мэндийн салбарт ажилладаг хүүхдүүд юм байна.

Цар тахлын үеэр вакциныг эрчим хүчгүй хөдөө орон нутагт тээвэрлэн хүргэхэд гардаг хүндрэлийг хараад тэдэнд цахилгаан хэрэглэдэггүй хөргөгч бүтээх санаа төрж байжээ.

Ингээд тэд давсаар ажилладаг Thermavault гэж нэрлэсэн хөргөгчөө зохион бүтээж, энэ оны Earth Prize уралдаанаас $12,500-ын шагнал хүртсэн байна.

Одоо тэд 200 ширхэг хөргөгч үйлдвэрлэж, 120 эмнэлэгт хэрэглүүлж туршихаар төлөвлөжээ.

Хэрвээ амжилттай болбол вакцинаас гадна бусад эм тариа, донорын эд эрхтнийг хүртэл тээвэрлэхэд ашиглаж болох юм байна.

Эхний туршилтаар Thermavault нь вакциныг 10-12 цагийн хугацаанд тохиромжтой нөхцөлд хадгалж чаджээ.

Зарим төрлийн давс усанд уусахдаа орчиндоо хөргөх нөлөө үзүүлдэг.

Учир нь энэ үеэр давсыг бүрдүүлэгч цэнэгтэй атом буюу ионууд задардаг бөгөөд энэ задрал хүрээлэн байгаа орчноосоо эрчим хүч шингээснээр усыг хөргөдөг байна.

Өсвөрийн зохион бүтээгчид интернэтээс 150 төрлийн давсны мэдээлэл цуглуулж, эдгээрээс хамгийн өндөр үр дүнтэй 20 давсыг сонгож байжээ.

Эцэст нь тэд аммонийн хлорид орчныхоо температурыг Цельсийн 2-6 хэмд байлгаж чаддагийг олж тогтоосон байна.

Энэ нь ихэнх вакцинд тохиромжтой хадгалах нөхцөл юм. Үүн дээр барийн гидроксидын октахидратыг нэмснээр Цельсийн 0 хэмээс доош хөргөлтийг үүсгэж чаджээ.

Ингэснээр донорын эд эрхтэн хадгалах, тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.

Одоо тэд шагналын мөнгөө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэ бүтээлдээ батламж авахад зарцуулахаар төлөвлөжээ. Ингэж чадвал тэдний бүтээлийг вакцины олон улсын түгээлт хариуцдаг Gavi байгууллага авч ашиглах боломжтой болох гэнэ.

Earth Prize уралдаан дэлхийн бүс нутаг тус бүрээс нэг шагналтныг тодруулдаг.

Чаудхари, Ладханиа, Жайн нар энэ жилийн шагналыг Ази тивээс хүртсэн юм. Харин дэлхийн шагналтныг дөрөвдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
157
Зураг
ЗӨВ, ГОЁ
29
Зураг
ГАЙХМААР
7
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.23.49.49] 2025/4/22
ШУА түүний эрхэмсэг акадимчид юу бүтээдэг вэ. Тэд юу ч хийхгүй, юу ч бүтээхгүй насан туршдаа тогтмол цалин урамшуулал хүртэж, алтан тэмдэг зүүж араа шүдээ хавиралдуулан атаа жөтөө болж, нэр төр алдар гавьяа хөөцөлдөж, авилагал, шан харамж горьдож, залуу үеээ жийж, хавчиж шахаж суудаг нь худлаа биш ээ. ШУА ыг эрс өөрчилж акадимч цолийг хугацаатай олгож амжилт бүтээлээр нь хэмждэг болсон цагт Монгол хөгжинө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2025/4/21
энэ халтарууд анхаарал татах гэж дандаа худлаа шаадаг шүү😏😏😏 өнөөдөрийн байдлаар эдний бүтээсэн энэ гээд харуулах дэвшилтэт технологи түйч байхгүй Муу нэртэй хятадууд л алаад байгаа болохоос
0 | 4 Хариулах
방문객 [91.103.121.42] 2025/4/21
Энэтхэг Азидаа Өмнөд Солонгосын дараа ордог хүчирхэг улс юм. Тэд дэвшилтэт технологи, гайхалтай авьяастай нь үнэн.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.230] 2025/4/20
МОНГОЛ залуучууд зам дээр түгжирч хэсч vape татаж золбинтож завхайрч явж байхад БУСАД орны залуус дэлхийг өөрчилж байна.
9 | 0 Хариулах
Зочин [59.153.112.163] 2025/4/21
Чи адилхан л байгаа шд одоогийн нийгэмд татадгүй хүүхэд ховор
0 | 7 Хариулах
Зочин [66.181.161.232] 2025/4/20
Монгол улс днб-ний 1 хувийг шинжлэх ухаандаа зориулдаг болов уу
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.70] 2025/4/19
Монголын Шинжлэх Ухааны Академи энэ гурван сурагчаас илүү гарч чадахгүй л бна даа
20 | 0 Хариулах
Зочин [66.181.176.218] 2025/4/20
Хуцаарай манайх лаг шүү хөгжил дэвшлийн гараан дээрээ ирчихээд 2150 онд Азийн тэргүүлэгч Хүлэг улс болох гээд бна кккк
4 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/4/20
kkkk yaag zuv.
2 | 0 Хариулах
Хахаха [202.9.46.121] 2025/4/20
Хахаха яг2
0 | 0 Хариулах
Irgen [66.181.184.20] 2025/4/20
Монгол ямарч шинжлэх ухаанч эрдэмтэн байхгүй. Татан буулга
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.232] 2025/4/20
Монгол улс дбн-ний 1 хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг болов уу, яадаг бол. Өчнөөн олон давуу талтай түлш, зуух, бордоо, ганд тэсвэртэй буудайн үр, цаас, бичил цахилгаан станцны загвар, бүтээгдэхүүнүүд санхүүжилт, хөгжүүлэлтийг дэмжээгүйгээс орхигдож алга болдог. Одоо 126 гишүүн ямар алдагтай төсөв баталчваа, ээ бурхан минь
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.158] 2025/4/19
ШУА ны сургалт, судалгаа, туршилтуудыг бага ангиас нь зааж хөгжүүлэх тал дээр энэтхэг улс анхаарч улсын сургалтын төсвийн 40 хувийг ганц энэ салбарт зарцуулдаг юм нэг юм хэлэхэд тэр баталсан төсвөөсөө нэг ч төгрөг хулгай хийдэггүй гэсэн манайх дуурайх хэрэггүй шүү энэ салбартаа мөнгө нь очихгүй шдэ
3 | 1 Хариулах
Зочин [59.153.114.135] 2025/4/20
арай ч 40 нь юу юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.22] 2025/4/19
эд нар сарлуу ниссэн ч агуу хүчирхэг тэнгэр заяат монголчуудын хэмжээнд хэзээ ч хүрэхгүй
2 | 7 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/19
харин монголчууд африкын харуудын хэмжээнд хэзээ ч хүрэхгүй, тэд нар өөрсдийгөө хүн төрөлхтний өвөг эцэг гэж ярьдаг
5 | 1 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.77] 2025/4/19
Бисда би тэгвэл гал гардаггүй шатадгүЙ мөртлөө асдаг нүүрс зохион бүтээсэн 😂😂😂 энд тэндхийн худ мэдээ шаахийн энэтхэг монгол хоёр оюун ухааны хөршүүд гэдэг билүү бисдаа таарсан хоёр 😂😂😂
2 | 0 Хариулах
сд [103.168.34.64] 2025/4/19
энэ гурван хүүхэд Монголын бүхэл бүтэн ШУА-с илүү бүтээмжтэй байна
11 | 1 Хариулах
Mongold nolhtsol bi bvl neelt hiih zondoo zaluus b [66.181.186.145] 2025/4/19
Zaluu ue gereltei bn
6 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/19
getel oyuna uhanaii master gegdeh hii hooson surjin shagnaltnuud huzur tseejilj hunii zus tsarai togtooj rubikiin evluuldeg gevch ter n amidal deer barag l hereg bolohgui hereggui shahuu yum asuudliin shiideliig olj chaddag hun hamgiin heregtie gedegiig endees harj bolno
11 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.214] 2025/4/19
Гэтэл Монголчууд хэнч сонирхдог спорт энэ тэрээс баахан медаль цуглуулсан шиг элийрч байдаг!!! Гадагшаа явж хэрэггүй хэн ч сонирхдоггүй, улс оронд ямарч нэмэргүй медаль хөөцөлдөж байхаар Монголчуудаа хөгшин залуу гэлтгүй эрүүлээр сэтгэж аж амьдралаа өөд нь тат!!! Алийн болгон бадар барьж гадгшаа хэнд хэрэггүй тэмцээн нэртэй дэмий тэнхэв!!! Нисэх буудал дээр медаль зүүж ирснээрээ Монгол хөгжихөөр боллоо!!! Гадаадад хэн сонирхдоггүй хэдхэн ажилгүй хүмүүсийн хооронд болдог тэмцээн байдаг!!!
25 | 0 Хариулах
Зочин [139.5.218.60] 2025/4/19
Гэтэл монголын өсвөр насныхан гэж нэг хар ютүбэр дагаж хөлөө хугалах нь шахуу гүйгээстэй. Тэгээд тэрийгээ бүр таг шүтчихсэн бөөн зүрх дараад жоохон шүүмж хэлсэн хүмүүсийг бүр барьж идэхнээ. Нөгөөх ютүбэрийнхээ амьдрал үүх түүхийг нь нэгд нэгэнгүй мэдэж ч байх шиг. Тэр нь ядаж байхад хийж гийгүүлсэн юмгүй зүгээр л нэг ютүбэр. Ёстой ичиж үхмээр. Нөгөө өөрсдийнх нь дорд үзээд ад үзээд доромжлоод байдаг ахмад үеийнхэн ч ийм тархины тураалтай байгаагүй шүү. Одооны залуучууд 90-ээд оны үед бол амьдарч чадах ч үгүй.
25 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/19
Соц нийгмийнхэн чинь орос ах нар гэж ярьдаг байсан, одоо хятад ах нар гэж ярих тийшээгээ хандаж бна.
1 | 0 Хариулах
Haha [103.212.163.206] 2025/4/19
Gishuun harhaaraach bas l hul baitugai l buh yumaa hugalchihgeel bdag shuu te haha
3 | 0 Хариулах
Зочин [39.123.39.232] 2025/4/20
Aidaa munchig
2 | 0 Хариулах
Мөнх [66.181.184.101] 2025/4/19
Дээр үед ийм хөргөгч байсан ш дээ.
0 | 4 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/19
chamd uu shaana biz
5 | 0 Хариулах
Амьтан [66.181.179.77] 2025/4/19
Сайн сайхан, гэгээлэг бүхнийг үгүйсгэж хар хэл амаа билүүдэж байдаг юмнуудыг бурхан өршөөх болтугай! Амьдралдаа цөхөрч гундсан эсвэл хийх ажилгүй, хулгайн мөнгөөр баяжагсдын толгой нь хоосон мансуурагчид л ийм юм бичнэ дээ Иргэд ээ,саар, сайн мэдээг ялгаж сураарай! Нөгөө Цахим яам яагаад ажлаа хийхгүй бгаам? Насандаа цадаж үзээгүй,эцэг эх ойр дотнынхноосоо урмын үг сонсоогүй хүүхдүүд ийм болж өсч бна. Эдэнд буруу өгөх бас хэцүү шүү эрхэм ДЭЭДСҮҮД ээ!
10 | 1 Хариулах
Ff [103.168.34.64] 2025/4/19
Manai Akademies l deer bna
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/19
Энэ зун энэтхэгт маш халуун зун болно олон зуун сая индиачуудын зүрх зогсож үхээсэй.
5 | 20 Хариулах
РАВДАН [66.181.160.49] 2025/4/19
ЧИ ЧӨТГӨР БОЛЖЭЭ!
16 | 0 Хариулах
Zochin [202.126.90.231] 2025/4/19
Chamd Enethegchuud yamar gem hiigee ve? Muuhai hun be
5 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.77] 2025/4/19
Манайхан шиг утаа гаргадаггүй зуух шиг л юм байгаа ! 😂😂😂
2 | 11 Хариулах
Зочин [66.181.176.28] 2025/4/19
Тархи чинь утаанд хордоод хатаад хог болчихож
7 | 0 Хариулах
Зочин [59.153.112.44] 2025/4/19
Ирэх өвөл огт утаа гаргадаггүй хөх нүүрс түлнэ гэсэн! Гоёуу айн?
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.152] 2025/4/19
Хуц бид түцээ нүүлгэж бгаа
9 | 0 Хариулах
🚡 🚠 [66.181.188.249] 2025/4/19
нийтийн пицца 🍕 нийт б
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.64] 2025/4/19
🤣🤣🤣😂😂
1 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/19
Гэтэл эргүү монголчууд адуу мал, уул усаа л яриастай
18 | 9 Хариулах
[66.181.188.249] 2025/4/19
🏇🏻🏇🏻🏇🏻🏇🏻
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.64] 2025/4/19
ууухайййй гииингооооо гэсссс 🫣😝😂
5 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/4/20
Тэнгэр заяат монголчууд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.171] 2025/4/19
Энэтхэг улс хүн амаа эрс цөөрүүлээ.
3 | 4 Хариулах
🔷 [66.181.188.249] 2025/4/19
🫀
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.49] 2025/4/19
ДУНДАТ ЗУУНЫ ҮЕД ОРОСЫН ХААД ИНГЭЖ ХАЛУУН ЗУНААР МАРУУЖИН ИДДЭГ БАЙСАН ГЭЖ УНШИЖ БАЙСАН ЮМ БАЙНА! ГЭХДЭЭ ХУДГИЙГ АШИГЛАДАГ БАЙСАН ГЭСЭН!
5 | 10 Хариулах
[66.181.188.249] 2025/4/19
мөсөн зоорь мөнх цэвдэг 🧊 юмаа даа
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.49] 2025/4/19
ҮГҮЙ ЭЭ! ДАВСААР ХӨЛДӨӨДӨГ ГЭЖ УНШСАН!
3 | 3 Хариулах
[66.181.188.249] 2025/4/19
the battle on the ice давсны тухай юмуу, πьян 😆
0 | 1
[66.181.188.249] 2025/4/19
мужик баняд давсаар яргалдаг арга чинь маринáд. пээ. мари эх ‘хүүрэн’ дээр наадах 😰🥶
0 | 2 Хариулах
[66.181.188.249] 2025/4/19
чихрэн маринад, давст маринад 🥫
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.1] 2025/4/19
Ийм төрлийн судалгааг Европ зөвшөөрдөггүй, хөрөнгө оруулдаггүй. Учир нь тэдний өнөөгийн босгосон мөнгө оддог капиталист эдийн засгийн мөхлийг авчирч тэд хамгийн ядуу улс болохоос айж үргэлж технологийг өөртөө эзэмшиж байж асуудал руу ордог. Жишээ нь хайбрид машин, устөрөгчийн эрчим хүч. Аль 80-аад оноос Японы хөгжүүлэлтийг Америк зөвшөөрсөн бол 40 жилийн хугацаанд маш их дэвшил хүн төрөлхтөнд гарах байлаа.
4 | 9 Хариулах
[66.181.188.249] 2025/4/19
нефть бензины бизнес унах байлаа
3 | 1 Хариулах