Лео Зенг: Монгол, Австралийн иргэд хоорондын харилцааг дэмжиж, урлаг, соёлын солилцоог идэвхжүүлэхийг зорино

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.

Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын ойр дотны түнш, “гуравдагч хөрш” Австрали Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ боловсрол, уул уурхай, эрдэс баялаг, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг олон салбарын хүрээнд өргөжин тэлж, улмаар нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэсэн юм.

Тэрбээр манай хоёр улс цаашид хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж, ирээдүй байгааг онцолж, Элчин сайд Л.Зенг-д хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Элчин сайд Л.Зенг Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж, иргэд хоорондын харилцааг дэмжиж, урлаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр зорьж буйгаа тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [45.117.35.18] 2025/5/22
ваая аа юу чоёниз мэит?
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.67] 2025/5/21
Толгой доторх нь онцгой бол аль ч орныг төлөөлөх бхоо. Манай монголчууд ч дэлхийд нэртэй том компаниуд болон янз бүрийн салбарт амжилт гаргаал явж бга . Даяаршсан ертөнцөд гайхаад бх зүйлгүй болсон бга шүү .
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.224] 2025/4/20
sonin tee. Austrlaiig toloolj hujaa irdeg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.85] 2025/4/19
Энэ нөхөр чинь хужаа юм биш үү, Бээжингээс хавсран суух юм байх даа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.96] 2025/4/21
Автсралид маш олон Монголчууд амьдарч хүүхдүүд нь тэндхийн иргэн болж бна. Та нар шиг ийм сэтэхүйтэй хүмүүс энэ чинь хужаа хүүхэд л бна, Австрали иргэн биш гээд байвал ямар байх вэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.119] 2025/4/19
Shaaaana biz. 10 hunii 1n visa gardag bhad hudlyaa uyangoaad yahuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/19
Орос шиг нэг хот эсвэл үйлдвэр бариад бгвбл илүү үлдэцтэй. Эрдэнэт Дархан хотыг оюу толгойн камптай харьцуулаад хар.
2 | 2 Хариулах
Зочин [199.195.253.156] 2025/4/19
ороzуудаас дээрэмдүүлсэн газар нутаг, тоолж баршгүй их баялагаа буцааж авмаар байна, хядуулсан эцэг өвгөдийнхөө амийг нэхмээр байна.
2 | 1 Хариулах