Уншиж байна ...

Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувьтай байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ГБХНХЯ) эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсад өнөөдөр 1.9 сая хүн ажиллаж байгаагийн 563,000 гаруй нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувь байгаа нь бага үзүүлэлт болж байгааг мэдээлэв. 

Шалтгаан нь эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлийн хүн, ахмад настнаа асрах зэрэг цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулдаг.

Судалгаагаар Ази, Номхон далайн орнуудын эмэгтэйчүүд дэлхийн бусад улстай харьцуулбал дөрөв дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна.

Ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой.

Манай улсын хэмжээнд 2024 оны байдлаар 15 аймаг, зургаан дүүргийн хүүхэд харах үйлчилгээний төвд 315 хүүхэд асрагч эмэгтэйчүүд ажиллаж байна.

Цаашид Монгол Улсад Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх тэгш, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг нийгмийг бий болгохыг зорьж байна.

Мөн эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллаас гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин эмэгтэйчүүдийн эрх, тулгамдаж буй асуудал, төр, иргэний нийгмийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны саналуудаа хэлэлцсэнийг ГБХНХЯ-наас мэдээллээ.