Улаанбаатарын явган хүний замыг засаж шинэчлэх ажилд зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагынхныг дайчилна
Нийслэл хотын Энхтайвны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан ч явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байгаа аж. Тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр болжээ.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 59.6 километр явган замыг байгалийн чулуугаар шинэчлэх бөгөөд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулна.
Явган замын хавтанг байгалийн чулуугаар солих байршлууд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
