Ж.Батзандан: Хармагтай, Халзан бүрэгтэй зэрэг найман ордыг стратегийн ордод оруулах саналаа Засгийн газарт хүргүүлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийж, стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээрийн явцаа танилцууллаа.

Тэрбээр "Стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийх ажлаа эхлүүлсэн. Гуравдугаар сард багтан Эрдэнэтийн зэс молибдены орд, түүний үүсмэл ордыг эзэмшигч гурван аж ахуйн нэгжтэй хэлэлцээрийг эхлүүлээд долдугаар сар гэхэд дуусгасан байх ёстой. 

Дараа нь Нарийнсухайтын нүүрсний ордын лиценз эзэмшигч долоон аж ахуйн нэгжтэй гуравдугаар сард хэлэлцээгээ эхлүүлэх үүрэгтэй. Мөн Тавантолгойн чулуун нүүрсний орд, Бороогийн алтны орд зэргээр Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу урагшилж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч 26 аж ахуйн нэгж байна. Цагаан суварга дээр гэхэд Монголын Алт(МАК) ХХК, Эрдэнэс цагаан суварга ХХК, Гоби минеральс групп ХХК бий.

Нарийнсухайт дээр Монголын Алт(МАК) ХХК, Хүрэнтолгой коал майнинг ХХК, Саусгоби сэндс ХХК, Өсөх зоос ХХК, ЕАИ ХХК, Адилцаг ХХК, Нэт говь энержи ХХК гэсэн компаниуд байгаа. 26 компанийн нэрс ингэж гарсан. Эхний 10 гаруй аж ахуйн нэгж рүү хэлэлцээрт орох урилга хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн дэргэд байгаа үүсмэл ордыг ашигладаг гурван аж ахуйн нэгжтэй хэд хэд уулзаж, хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа" гэв. 

Түүнчлэн тэрбээр шинээр эхлэх гэж буй хэлэлцээрийн талаар "Саусгоби сэндс компани хэлэлцээрт орох урилгаа албан ёсоор явуулсан. Энэ долоо хоногийн Лхагва гарагт хэлэлцээ албан ёсоор эхэлнэ. Мөн Монголын Алт Компани Засгийн газар болон Бүрэн эрхт төлөөлөгчтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох асуудлаар хэлэлцээр эхлүүлэх бичгээ өнөөдөр явуулсан" гэлээ.

Эрдэнэтийн үүсмэл орд дээр Эрдмин ХХК, Ачит Ихт ХХК, Зэс Эрдэнийн хувь ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь буюу Эрдмин ХХК нь төрийн өмчийн оролцоотой юм.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдмин ХХК 27 жил ажиллахдаа АМНАТ-т 27 тэрбум, татвар төлбөрт 171.6 тэрбум төгрөг төлжээ. Өгөөжийнхөө 35 хувийг л төр, ард түмэнд өгсөн байна. Бидний зорилго бол өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хэрэгжүүлнэ. 

Ачит Ихт ХХК 2014 оноос эхлэн ажиллахдаа 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. 33.5 тэрбум төгрөгийг АМНАТ-т, татварт 365.2 тэрбум төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар 23 хувийн өгөөж өгсөн байгааг 51-д хүргэх үүрэгтэй. 

Зэс эрдэнийн хувь ХХК-ийн үйл ажиллагаа 2022 онд эхэлсэн. Борлуулалтын орлого нь 232.5 тэрбум төгрөг. Эхлээд удаагүй байгаа учраас АМНАТ-т 3.7 тэрбум, татварт 7.4 тэрбум төгрөг төлжээ. Өгөөж нь одоогоор 3.2 хувьтай байгаа. Үүнийг 51 хувь руу оруулна" гэв.

Тэрбээр Эрдмин ХХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар "Энэ компани байгуулагдахад 51 хувийг тухайн үед Эрдэнэт концерн нэртэй байсан Эрдэнэт үйлдвэр, 49 хувийг Америкийн RCM гэдэг компани эзэмшдэг байсан. Тэгвэл хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж явсаар байгаад Эрдэнэт үйлдвэр 25 хувьтай үлдсэн. Монгол Улсын эзэмшлээс 26 хувь нь алга болсон. Үүнийг судалж үзэхэд 26 хувийн 6.5 хувь нь иргэн Ж.Дамдинжав, 10 хувь нь Мико Холдинг ХХК руу шилжсэн байна. Энэ компани нь тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяа гэж хүний нэр дээр үндсэндээ байж байна.

Бичиг баримтууд нь бий. Би бол хуульч хүн. Хуульч хүний нүдээр бол энэ 26 хувь хулгайд алдагдсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн өөр нэг зүйл хэлэхэд анх 49 хувьтай байсан RCM 2001 онд 65 хувьтай болсон. Эрдэнэт концерн дээр байсан 16 хувийг Америкийн компани руу шилжүүлчихсэн. Энэ 16 хувиасаа 6.5 хувийг нь иргэн Ж.Дамдинжавд шилжүүлсэн.

Үлдсэн 10 хувийг Мико холдинг буюу тухайн үед захирал байсан талийгаач Ш.Отгонбилэгийн гэр бүл, тэдний хүүхдүүд одоо болтол эзэмшиж байна. Төрийн өмчит компанийн захирал төрийн өмчийн оролцоот компанийнхаа хувийг эхнэр, хүүхдүүд рүүгээ шилжүүлээд өөрөө бурхны орон руу явчихсан байна гэсэн үг. Ийм хулгай гарчхаад байхад бид дуугүй өнгөрвөл алдас болно. Энэ асуудлыг 1996 оноос шалгаж тогтоосон ч залруулахгүйгээр өнөөдрийг хүртэл явжээ.

Одоо RCM гэж америк компани 58.5 хувийг нь эзэмшиж байгаа. Ногдол ашгаа авсан хэмжээ нь 80 сая ам.доллар. Америк компани гэдэг боловч Америкт нь хайгаад олохгүй байна" гэлээ.

Ирэх долоо хоногт Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганаар стратегийн ордуудын тухай, нэмэлтээр 39 ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах тухай хэлэлцэх юм байна. Үүнд Засгийн газрын БЭТ-ийн хувьд нэр бүхий 39 орд дээр нэмж,

  1. Баянхөндий+Алтан нар ор
  2. Хармагтайн орд
  3. Халзан бүрэгтэй орд
  4. Хотгорын орд
  5. Баянголын орд
  6. Хөшөөтийн нүүрсний орд
  7. Айл баянгийн нүүрсний орд
  8. Эрдэнэбулагийн нүүрсний ордыг оруулах нь зүйтэй гэх саналаа өгөөд байгаагаа БЭТ Ж.Батзандан хэлсэн юм. 

Тодруулбал "Үеийн үед энэ найман ордыг стратегийн ордод оруулахгүй нууж ирсэн байдаг. Нуусан найман ордыг БЭТ стратегийн ордод оруулах саналаа Засгийн газарт хүргүүлж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
34
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [45.117.34.146, 147.161.192.126] 2025/4/21
тэнэг гар юм аа нээрээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.230] 2025/4/16
Zov shuu Zarim orduud altnii undsen Tom orduud haragdahguil bn
1 | 0 Хариулах
иргэн [202.131.251.130] 2025/4/15
Үнэнийг хэлсэн хүнд хэн өшөөтэй болдог билээ? чамд олон хүн өш санана даа. болгоомжтой байгаарай.Чиний амь нас шуналтнуудад юу ч биш шүү. ард түмэн чамайг өмөөрнө гэж бүү горьд. тэд авахаа л бодно. тэдэнд шудрага ёс огт падгүй.гэхдээ , яая гэх вэ? хуулийн дагуу ажил. амжилт хүсье.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.184] 2025/4/15
сайн дүү?ажлын амжилт хүсэе???
1 | 0 Хариулах
Зочин 5 [202.179.26.12] 2025/4/15
Дутуу байна аа. Хөвсгөлийн "Могойн голын нүүрсний орд"-ыг оруулаач ээ. Энд Х. Баттулга их рольтой байж магадгүй. Хөшөөтийн орд, Зүүн Хөшөөтийн ордыг нийтэд нт стратегийн ордод хамруулах нь зүйтэй. Ер нь Хятадын 100% хөрөнгө оруулалттай, урьд нь монгол царай, ард нь хятадууд ажилладаг юм билээ. Гаалийн хяналт нь нүүрсний орд дотроо байдаг. үнэхээр бид өрөвдмөөр, хятадуудад манай баялаг дээр тоглоод байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.107] 2025/4/17
Могойн гол 39-д ордын жагсаалтанд байгаа.
0 | 0 Хариулах
БЭТ [192.82.66.41] 2025/4/15
энэ эргүүд сэлэм дутуу бн
0 | 1 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/4/15
Айл баянгийн нүүрсний орд чинь 5Толгойн нүүрс шиг сайн нүүрс, стратегийн ордод орох ёстой
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.25] 2025/4/15
Эсрэг байр сууурьтаынууд бүгд баялаг хулгайлагчдын тролл. Тэр Туяа УИХ-д суугаад юу хийсиын. Хулгай л хийж, хулгайгаа л хамгаалж.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/4/15
Маш зөв Сайн ажиллаж байна шүү
1 | 0 Хариулах
Зочин [76.25.14.85] 2025/4/15
zailaasai
0 | 1 Хариулах
Бухимдал [66.181.184.186] 2025/4/15
Монголын газар нутгийг лиценз нэрээр хужаа нарт зарж ухаж төнхөж малчдын орон зайг булаацалдаж газар нутгийг нь хордуулж дуусч байна даа. Ямар сайндаа бүгд нутгаасаа зугтааж улаанбаатарт шавж тэг зогсолт хийж бухимдацгааж байхав дээ
0 | 0 Хариулах
Папзандан [192.82.65.120] 2025/4/15
Яршиг зүгээр буцаад социализмаа байгуулья. Бүгдийг нь улсдаа татаж аваад төвлөрсөн төлөвлөгөөт гээд. Хувьдаа өмчгүй болгоё, хувийн машин, байр, мал, дэлгүүр савыг бүгдийг нь улсдаа хурааж авья. Бүх ололтоос хойш алхаж байгаа энэ улсаас зайлцгаая.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/15
Эх орон газар шорооныхоо төлөө бол Батзандан байтугай чөтгөртэй ч эвссэн яадаг юм.
2 | 1 Хариулах
Багшир [122.201.31.186] 2025/4/15
Дэмжиж байна гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.25] 2025/4/14
Золбин улс төрч гэж лаллраас өшөөгөө сайн авч хэн гэдэгээ харуулаарай Зандан
0 | 1 Хариулах
Зочин [103.212.116.135] 2025/4/14
Сэтгэцийн өвчтэй биш үү
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.84] 2025/4/14
zuv shde.
1 | 1 Хариулах
Isee [103.212.117.198] 2025/4/14
Макс ын Ганбаатарын Говь Алтайн Бигэрийн 100 тн Алтны ордыг аваач. Нөөц нь тодорхой Улсын бүртгэлд орчихсон орд ш тээ ЭБМЗ-өөр хэлэлцээд. Гэтэл нөөц нь тодорхойгүй гэсэн жижигхэн юмнууд тавьчихсан. Макс Ганбаа жонхуутай холбоотой жүдо гийн холбооны дэд еранхийлөгч. Бас жонхуугийн хүргэн Батаагийн Дорнодын Алтан цагаан овоогийн ордыг аваач. Бас нөөц нь бүртгэгдчихсэн 30 тн тэй орд ш тээ. Попзандаан муу золбин улс төрч жонхуугийн гар хөл.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.116.160] 2025/4/14
Элбэгдоржийн дор ажилдаг, ГОК ын үлдэгдэлээс олборолдог зэсийн үйлдвэрт нь менежер хийдэг юм шиг бн лээ.
0 | 0 Хариулах
kk [166.48.24.68] 2025/4/14
strategiin ordod avah yamarch shaardlaga baihgui. Tor oroh tusam Batzandan metiin umnuudiin uurkhaid shahah baraa ihseed uul uurkhai yamarch ashiggui ajillana. Ternii orond tatvar aa ondor avaal yavj bval bolooshte.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.121] 2025/4/14
Иргэдээ Батзандангийн үгийг битгий сонс үз Цагийн гарз шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.79] 2025/4/14
Отгонбилэгийн хувийн компани Эрдэнэт ГОК гэсэн нэртэй байсан гэдэг биз дээ. Тэгээд захирал гээд гарын үсэг зурна, хэн ч хувийн компани гэж бодохгүй, Эрдэнэт үйлдвэр л гэж ойлгоно биз дээ. Сайхан луйварчин байсан байгаа юм шүү.
3 | 0 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Батзандан та хоёрыг чацга баасандаа холилдоод ширээн доогуур мөлхөж байхад Ш.О-гийн Эрдэнэт УБҮ-ийг бараг хувьдаа хууль бусаар өмчлөөд авчихсан байсан хэрэг илрээд бүр Зууны луйвар гээд нэрлэчихсэн байсан юм аа
1 | 1 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/4/14
OTGONBILEG CH ERDENETIIG HUVIIN KOMPANI BOLGOOD GER BULEEREE HAMAG HURUNGIIG N SHAASAN DAA BUZARIIN LUIVARCHIN ARDIIN NAMIINHII AMAHD MUNGU CHIHEED DUUSAA KKK,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.91] 2025/4/14
Чойжилсүрэнгээс "Айл баян"-ын нүүрсний уурхайг нь авч чадахгүй байх. Данх бол худлаа..хуруугаа ч хөдөлгөхгүй
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.113] 2025/4/14
Оюун-Эрдэнээ! Чи энэ галзуу хүнд ийм ажил харицууулаад эцсийн хариуцлагыг нь чи хүлээж чадах юм уу?? Энэ хүн чинь хэрэг хариуцах чадваргүй хүн байна шүү!!!
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/14
Эрдмин чинь ёстой Но той юм биш үү.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.245] 2025/4/14
ТҮҮНД ИЙМ ЭРХ БАЙХГУЙ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.164] 2025/4/14
Максийн ганбаатарын говь алтай дахь алтны ордыг стратегийн ордод аваачээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.216] 2025/4/14
Энэ нэг өс хонзон ш**сан өлөн коммунистыг буудах хэрэгтэй. Бусдын бүтээн байгуулалтыг булаах л юм ярьж явах юм. Өөрөө юу ч босгож үзээгүй, босгосон нэгэнд атаархаж л явдаг.
4 | 2 Хариулах
Жанчив [202.9.41.61] 2025/4/14
Их хуралд төлөөллүүд нь сууж байгаа тул батлахгүй
5 | 0 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Энэ нэг шизотой юм байшингаа шатаачихаад сүржигнээд солиороод явсан…..
7 | 1 Хариулах
Зочин [66.181.181.245] 2025/4/14
БИ ӨЛСӨӨД БАЙНА ОРДООС ЧИНЬ ШААМААР БАЙНА ГЭНЭЭ
5 | 0 Хариулах
Зочин [39.7.231.249] 2025/4/14
2 нүүртэй новш ард түмэн гэж орилоно үнэндээ хувийн эрх ашиг бодогч алиалагч
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Чононд хонио даатгасан үхэр монголчууд хөөрхий.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.69] 2025/4/14
Халзан бүрэгтэйн ордын талаар яриад байна уу? Бүргэд мүргэд бүргэдэй ерөөсөө бишшдээ, албаар ингэж будилуулаад байдымуу?
2 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/4/14
ХУД ЭХ ОРОНЧИД ҮРГЭЛЖ МИНИЙ АРД ТҮМЭН, МИНИЙ ЭХ ОРОН, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, АРД ТҮМНИЙХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ, УЛСЫНХАА БАЯЛГИЙГ ИРГЭДДЭЭ ТЭГШ ХУВААРИЛНА ГЭХ ШААЛ ХУДЛАА ҮГСИЙГ УРСГАДАГ БОЛОВЧ ЦААНАА ЖИНХЭНЭ УЛСАА ХУДАЛДАГЧИД БАЙДАГ.
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/4/14
demjij bna hoshoot zaaval oroh estoi shuu
2 | 1 Хариулах
Зочин [43.228.131.45] 2025/4/14
Цагаан суварга яасан? бардаггүй юу?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.255] 2025/4/14
Уншаад ойлгохгүй байгаа юм уу.тодорхой л бичсэн байна цагаан суваргын талаар
3 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь худал бузар заль м [79.116.218.219] 2025/4/14
Франц Африкаас хөөгдөж гарсан.ийм юмнуудыг оруулна гэдэг нь хээл хахууль авч улсаа өөрсдийн өчүүхэн ашгийн төлөө худалдаж байгаа гэсэн үг шүү дээ 😏
1 | 8 Хариулах
№зочин [59.153.112.83] 2025/4/14
батзатзанданг дэмжинээ.
4 | 3 Хариулах
о [202.21.97.230] 2025/4/14
tegeed dampuursandaa ork min
1 | 1 Хариулах