АН-ын бүлэг Ерөнхий сайдыг гишүүдийн дунд суулгаж, гишүүд Ерөнхий сайдыг дуудаж асуулт асуудаг болох хуулийн төсөл боловсруулахаа мэдэгдэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа нь эрх мэдэл хуваарилалтын үзэл санаа байсан. Үүний гол зарчим нь УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ гэдэг заалт бий. Улс орны дотоод, гадаад асуудлаар шийдвэр гаргана гэдэг эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байгаа.

Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд том ухралт хийсэн. Түүний нэг нь юу гэхээр УИХ-ын чуулганы хойморт гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихдаг юм байна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуухдаа хуралдаан даргалагчаас асууж байгаа юм шиг дүр төрх харагдах болсон. Парламентын ардчилал бүхий үндсэн хууль улс орнуудын парламентаас харахад парламентын танхимын толгойд Ерөнхий сайд нь гарч суудаг нэг ч улс алга. Тиймээс АН-ын бүлгээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд толгой дээр нь гараад суучихдаг байдлыг зогсоож, 126 гишүүний дунд орж суух ёстой гэдэг зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төсөл өргөн барина.

Хоёрдугаарт, УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийг цаг гэдэг зохицуулалт бий. Ерөнхий сайд ямар мэдээлэл хийхээ өөрөө сонгож, түүнийг УИХ тойрч эргэлддэг байдал нь УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна гэдэг зарчмыг эвдэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг цагийг УИХ-ын гишүүдийн асуулгын цаг гэж өөрчлөөд Ерөнхий сайд, Засгийн газраас асуудаг болгох шаардлагатай байна. Ерөнхий сайд өөрийн биеэр хариулт өгдөг, тухайн асуудлыг хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг зарчим руу шилжихгүй бол парламент хяналтаа тавьж чадахгүй байна.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу чуулганы хуралдаанд үг хэлж, мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байна гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг байдал газар авлаа.

УИХ-ын гишүүдээс бусад албан тушаалтан чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байх ёстой. УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албан ажиллах эрхгүй болдог зохицуулалтыг хийхээс өөр аргагүй байна.

Ийм гурван чиглэлээр АН-ын бүлгээс хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.154] 2025/4/15
Ямар гайхамшигтай гайхалтай өөрчлөлт вэ ккк
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.164] 2025/4/15
зөв шүү парламент тогтолцоотой улсад хэрэгтэй хууль бна
3 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2025/4/15
ЭНЭ ЗӨВ ШҮҮ. МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ. ҮНДСЭН ХУУЛИАР ПАРЛАМЕНТ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ БАТАЛЖ, ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВЬДАГ. ЕРӨНХИЙ САЙД ПАРЛАМЕНТЫН ӨМНӨ ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛАА ИЛ ТОД ТАЙЛАГНАХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ, ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГӨХ ҮНДСЭН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГТЭЙ. ПАРЛАМЕНТ ӨӨРӨӨ БАС ЧАДАВХИЖИХ ЁСТОЙ. ОДООГИЙН 126 ДОТОР МЭДЛЭГГҮЙ, МЭДЭЭЛЭЛГҮЙ, ЦҮНХ БАРЬЖ ГҮЙСЭЭР БАЙГААД ТӨӨРЧИХСӨН ЯВАА ХАЧИН ЮМНУУД ЗӨНДӨӨ Л ДӨӨ.
3 | 0 Хариулах
Зочин [69.251.72.47] 2025/4/15
haha UIH-n gishuudees busad ni hudal heleh erhgui gej avchiin
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.234] 2025/4/15
Тэмүүжин гэдэг салбадай ЗГ-г унагаах захиалгатай ажлыг аминдаа өөрөө ЗГ-т орж чадаагүй уурандаа хийж байгаа юмуу даа. Ямарч ач холбогдолгүй, ямарч утгагүй бас үр дүнгүй юм яриад эхэллээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.228] 2025/4/15
Хууль зүйн сайд хий гэсэн өөр татгалзсан гэсэншд
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.234] 2025/4/15
Ukhekh zonoson ta nar shig zonohuuded yamar khamaa bna aa
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/4/15
АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяждаг байсан үеээ буцааж авчрах….Зарим нэг АН-ын удирдлага нь дансанд байгаа сая доллараа мартатлаа баяжсан билээ… Энэ Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглана гэж солиорч байсан хүн. Төрийн залгамж чанар байдгийг мэдэхгүй өөрийгөө хэмжээгүй эрхт хаан болсон мэтээр андуурдаг. АН-ын Хуулийн сайд нь ч хуулиа мэддэггүй.
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.152, 136.226.229.4] 2025/4/14
Өөрсдөө өндөр ёс суртахуунтай, улсынхаа төлөө амь амьдралаа зориулж чадсан бүлэг байх юм бол Ерөнхий сайд байтугайг дуудаад дундаа суулгаж байгаад шүүж болно. Гэвч та бүхнийг мэднэ шүү дээ ард түмэн
1 | 0 Хариулах
зочин [139.5.219.149] 2025/4/14
ЭНЭ ацны нүд нь дандаа доошоо хардаг хог новш олж хардаг бас нэг эрүүгийн элемент шүү дэ Ямар засаг лалтаагаа ч мэдэхгүй мал юм аа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.88] 2025/4/14
Энэ нэг гачин балай юм
0 | 1 Хариулах
💩 [66.181.189.247] 2025/4/14
ene uuruu gemt heregten,yaagad shalgahgui bnaa???
2 | 2 Хариулах
Зочин [139.5.217.63] 2025/4/14
Parlamentiin zasaglaltai uls zub
7 | 0 Хариулах
Зочин [64.119.29.146] 2025/4/14
30 жил тэгээд дундаа суулгах чинь яасийн, тэнд өнөөдөр суудал засаагүй биз дээ? Худал попрох юмаа олж ядчих юмаа..
2 | 3 Хариулах
Зочин [66.181.180.37] 2025/4/14
Тэгээд оройтсон ч гэсэн хийе л гэж байнашт. Эргүү юм уу?
3 | 0 Хариулах
Жанчив [202.9.41.61] 2025/4/14
Амарбаясгаланг зодчихно ш дээ наадуул чинь
0 | 0 Хариулах
💩 [66.181.189.247] 2025/4/14
????
0 | 1 Хариулах
💩 [66.181.189.247] 2025/4/14
tged har tanhichin huuli bataldag boltsiim uu bas huuhed shaasan
0 | 1 Хариулах
💩 [66.181.189.247] 2025/4/14
ene uuruu yag hen bilee,muschin bizde
1 | 2 Хариулах
Зочин [43.80.24.50] 2025/4/14
энэ хуулийг батлаад аль
4 | 0 Хариулах
Зочин [122.218.103.203] 2025/4/14
Энэ яг төв шүү. Японд яг ингэдэг. Дундаа зогсоож байгаад зад асуулт асууж, чөлөөтэй шүүмжилж, ам асууж улалзуулж өгнө шүү дээ.
11 | 1 Хариулах
Зочин [66.181.181.245] 2025/4/14
ТЭГМЭЭРДЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН ЮУ ХИЙГЭЭД ЯВААД БАЙГААГАА ЯДАЖ САРДАА НЭГ ТАЙЛАГНАЖ БАЙМААР БАЙНА ҮХСЭН АМЬД НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЙГААД БАЙХ ЮМ. ТЭР ЯПОНЫГ ХАР ТАНАР 7 ХОНОГ БОЛГОН ТӨСВИЙН ХУРАЛ ХИЙНЭ СӨРӨГ ХҮЧИН АСУУЛТ АСУУНА ЕС НЬ ТАНХИМЫНХАА САЙДЫГ ДАГУУЛЖ ОРЖ ИРНЭ АСУУЛТАД ХАРИУЛНА. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ӨДӨР БОЛГОН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙНЭ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛДАГ. МОНГОЛ ТЭГСЭН ТАГ
8 | 0 Хариулах
Зочин [203.35.30.217] 2025/4/14
манай засгийн хэвлэлийн төлөөлөгчид өөрсдийгөө дарга гэж боддог байх, уг нь мэдээлэл өгөх л ажилтаншд, мэдээллээ ч байнга өгч байх үүрэгтэй ажилтан, гэтэл үхсэн амьд нь мэдэгдэхгүй, тэнд юу болоод байгаа нь бүгд хав харанхуй
4 | 0 Хариулах
demjine [122.201.31.219] 2025/4/14
darga setgehiug awch hyah chuhal ajil bolj bn
9 | 0 Хариулах
Зочин [202.56.24.7] 2025/4/14
яг ингэмээр бн, ирээдүйн ерөнхий сайдад нэр хүндэд нь маш чухал учир дэмижи хэрэгтэй гишүүдээ
12 | 0 Хариулах
Зочин [103.212.116.135] 2025/4/14
Наадуул чинь батлахгүй ш тээ. Юу баталж болохыг хүртэл Оюун эрдэнэ шийддэг болсон байгаа шүү.
2 | 0 Хариулах