Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар дулаан байх юм байна.
Хур тунадас:
- Дөрөвдүгээр сарын 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар,
- Дөрөвдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
- Дөрөвдүгээр сарын 15-17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дөрөвдүгээр сарын 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
Агаарын температур:
- Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус,
- Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +21…+26 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
- Дөрөвдүгээр сарын 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар 0.0-12.0мм бороо, нойтон цас, цас орсон байна
Энэ сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +3…+10 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байв. Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар 0.0-12.0мм бороо, нойтон цас, цас орсон байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!