“УБТЗ” ХНН ХАБЭА-н сарын хүрээнд анхны тусламж үзүүлэх ур чадварын тэмцээн зохион байгуулав

ikon.mn
2025 оны 4 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 4 дүгээр сард ХАБЭА-н сарын аян өрнүүлдэг. Энэхүү аяны хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, УБТЗ-ын Зорчигчийн вагон депо, Үйлдвэрчний хороо хамтран “Анхны тусламж амь нас аварна” уриатай болзошгүй гамшиг, осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь төрөл бүрийн осол, гэмтлийн үед эмнэлгийн тусламж иртэл анхны тусламжийг үзүүлж, хүний амь нас, эрүүл мэндийг аврах ур чадвар эзэмших, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

зураг
 

Тэмцээнд оролцогчид анхны тусламж үзүүлэх багц сургалтад хамрагдсан байна.

Тэмцээн анхны тусламж үзүүлэх ур чадварын болон онолын мэдлэгийг шалгах гэсэн 2 үе шаттай явагдаж, ухаан алдаж амьсгал боогдсон, осол гэмтлийн улмаас цус алдсан, яс хугарсан, түлэгдсэн үед үзүүлэх багуудын ур чадварыг сорьж, онолын мэдлэгийг шалгав.

Тэмцээнд Зорчигчийн вагон депогийн бүх цех, хэлтэс, тасаг, цувааг төлөөлсөн 5 хүний бүрэлдэхүүнтэй багууд өрсөлдлөө.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.