ЭХЭМҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 4 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв/ЭХЭМҮТ/-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.

Энэ нь Монгол Улсад хүүхдэд хийсэн 11 дэх удаагийн мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хийсэн тав дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах эмчилгээ юм байна.

Цаашид ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд нэг наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг бууруулахаар ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг