"2024 оноос хойш тархины үхэлтэй донор огт ирсэнгүй. Нэг эмчийн асуудлын ард олон хүний амь нас яригдаж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар донор ба эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Энэ үеэр ХСҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх "ХСҮТ элэг шилжүүлэх хагалгааг 2011 онд БНСУ-ын Самсунг эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмч нараа бэлдэж эхэлсэн.

Дан ганц мэс заслын эмч нар биш, эрчимт эмчилгээ, унтуулгын эмч нар, лабораторийн эмч нар зэрэг давхардсан тоогоор 70 гаруй эмчийг найман жилийн хугацаанд бэлдээд буй. Мөн тоног төхөөрөмж шинэчлэх болон бусад төслүүдэд ч оролцож байсан. 

Эрхтэн шилжүүлэн суулгах төслүүд болон эд, эрхтэн шилжүүлэх хуулийн заалтад П.Батчулуун эмчийн дуу хоолой өндөр. Бид ажлын хэсэгт хамт ажиллаж явсан. 

Амралт, ажил, өдөр, шөнө аль ч тохиолдолд амьгүй донор гардаг. Хамгийн түрүүнд эмч нар, дарга нар бүгдийнх нь утас нээлттэй байх ёстой. 

П.Батчулуун эмчээс дуудлага орж ирэхэд энд нэг донор гарч дээ гэж бодно. Эхлээд надад “Багаа бэлдээрэй” гэж мэдэгдэнэ. Энэ дагуу багийн ахлагчид нь багаа бэлдэнэ. 

Тархины үхэлтэй хүн болгон донор болдоггүй. Олон төрлийн шинжилгээ, оношилгоо хийж шийддэг.

Хоёр шатны шүүх хурлын ажиллагаа болсон. Энэ хүний эрүүл мэнд тааруу байгаа.

Энэ бол нэг эмчийн асуудал биш. Бүх эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эрхтэн шилжүүлж байгаа эмнэлгүүдийн ажил доголдож байна.

2024 оноос хойш тархины үхэлтэй донор огт ирсэнгүй. Үүний ард эмчилгээгээ хүлээж байгаа, эрхтэн шилжүүлэн авах найдлагатай олон мянган монгол хүн, ар гэр хүлээж байна. 

Нэг эмчийн асуудлын ард олон хүний амь нас байгаа шүү" гэлээ. 

"Ард иргэдэд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой зөв мэдээлэл олгоё"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат "Бид хууль зөв, буруу, хэн нэгний зөв, буруу гэж хэлэх гэсэнгүй.

Хэн нэгнийг өмгөөлөх асуудал яриагүй. Хамгийн гол нь үнэн мөн. Ард иргэдэд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой зөв мэдээлэл олгоё.

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөн дэлгэр тайлбарлах нөлөөллийн ажлыг зөв тал руу явуулъя гэсэн зорилготойгоор цугласан. Үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч байх хэрэгтэй байна.

Гол асуудал нь эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үндсэн баг өөрөө буруу үйл ажиллагаа явуулсан мэтээр харуулах гээд байгаа. Тархины үхэлтэй донор гараад тэр өдрийн хагалгаа хийсэн нийт багийнхныг ялтан болгож харагдуулж байгаад сэтгэл эмзэглэж байна. 

Хагалгаанд оролцсон бүх хүн буруу юм хийсэн мэтээр П.Батчулуун эмчийг ялтай хэвээр байлгах гээд байгаад эргэлзэж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гэрэлмаа [59.153.113.177] 2025/4/26
Босоод ирэх биш дээ гээд амаа хамхисандаа.Дүүгийнхээ цогцост хүрч хучлагыг нь солих гэтэл эгэмний хонхороос хэвлийн төгсгөл хүртэл хэрээд оёчихсон байсан.Үнэндээ маш их балмагдсан.Ажил явдлын дараа эхнэрээс нь лавлаж асуухад мэдээгүй байсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.231] 2025/4/21
Өнөрөөг үхвэл донор болгоорой
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.190] 2025/4/21
бид нарын нарийн мэргэжлийн учрыг хэн ч тайлж чадахгүй гээд л уянгалуулсаар гавьяат болсоор тэрэндээ эрдсээр байгаад л энэ шүү дээ.
0 | 0 Хариулах
Уншигч [202.55.191.130] 2025/4/21
Нэг үхрийн эвэр доргивол ...
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.224] 2025/4/20
Өнөрөөгийн балаг улсийг сүйрүүлнэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.83] 2025/4/19
Энэ хэрэг задраад олон нийтийн дунд асуудал үүсээд цагдаа шүүхийн шийд гараад эхлэхээр тархины үхэл гэж оношлогдох нь багассан бол учиртай л байна даа. Өмнөх жилүүдэд худлаа буруу оношлоод тархины үхэл гээд л донор болгоод байсан гэж хардахаар сонсогдож байна. Тоо баримтаа гаргаад ир л дээ, өмнөх жилүүдэд хэд оношлогдож, хэд нь донор болохыг зөвшөөрдөг байсан гэх мэт. Энэ хэрэг задарснаас хойш оношлогдох нь буурсан бол асуудалтай санагдаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.44] 2025/4/19
Короногийн вакцин тариулсанаас болоод хүмүүс аюгүй их зүрх нь хааж, эсвэл цус харваж үхэж байгаа биз дээ! Тэр хүмүүсийн эрхтэнг донор болгож болохгүй юм болуу?
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.25] 2025/4/19
яг хэдэн хүн аварсан юм бэ. хэдэн донор ашигласан юм бэ. тоо баримт??? энэ эмч нар 2 төрлийн хүмүүс байх шиг байгаа юм. хар ба цагаан. Энхсайхан эмчийн хэлдэг л зөв: өвдөхөөс нь өмнө эмчилнэ гээд. эд нар болохоор ухаж төнхөх, авах юм л ярих юм. бүр сүүлдээ их мөнгө хийх боломж байгаа болохоор амжилтгүй туршилтууд их хийдэг байх гэж хар төрчихлөө
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.143] 2025/4/19
Зөвшөөрөөгүй эд эрхтнийг нь авчихаад олон юм хуцаж байх шив. Ер нь эндээс нэг зүйлийг ойлгож авлаа задлан хийлгэвэл тэгээл дуусах юм байна. Юу ч чихээд оёчихож магадгүй юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/19
Тархи нь үхжсэн хүн эрүүлдээ донор болохыг зөвшөөрөөгүй л бол гэр бүлийнхний зөвшөөрөл энэ тэр огтхон ч хамаагүй,эд эрхтэн авах нь буруу.
6 | 0 Хариулах
Зочин [139.5.217.114] 2025/4/19
Эмчийн асуудал босохоор тархины үхэл гарахаа байж, харин сайн юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.9] 2025/4/18
Жилд хэдэн донор гаргах нормтой болгох юмуу
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2025/4/18
УРЬД НЬ ДАНДАА ХУУЛЬ ЁСООР НЬ БИШ ХУЛГАЙГААР АВЧИХДАГ БСАН ЮМ УУ? ХҮНИЙ ЭРХТЭНИЙ НАЙМАА ИД ЦЭЦЭГЛЭЖ БСАН ЮМ УУ? ТЭР САЙХАН ҮЕЭ ҮГҮЙЛЭЭД БГАА ЮМ УУ?
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.11] 2025/4/18
Заавал тархины үхжил энэ тэр ямар хамаа байна. Барууны орнуудад бол зам тээврийн ослоор амь үрэгдсэн хүмүүс дийлэнхдээ донор болдог. Комд ороод, тархи нь үхсэн гэсэн хирнээ азаар ухаан ордог хүмүүс байдаг шүү.
0 | 0 Хариулах
Зочин [41.194.3.36] 2025/4/18
Өөрөө амьдрахын тулд хэн нэгнийг үхэхийг, тархины үхэлтэй болохыг хүлээдэг гэх нь ямар зэвүү хүрмээр юм бэ... хэн нэгэн тархины үхэлтэй болохгүй байгаа нь сайн хэрэг биздээ.. энэ эмч нар хүн алчаад хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломжтой мэргэжил, тэр тусмаа монголын нөхцөлд хууль эрх зүйн орчныг маш нарийн чанга болгох хэрэгтэй
9 | 1 Хариулах
Winton [42.105.168.151] 2025/4/18
Приусны хулгайн толийг хэдхэн төгрөгөөр авчихаад машины засвар дээр цоо шинэ ориг толь гэж хэдэн зуу нугалж суулгадаг машин засварчин болон эрхтэн шилжүүлэгч хоёрт сүртэй ялгаа байхгүй. Нэг нь машин дээр, нөгөө нь хүн дээр. Эдэнд эмч гэдэг нэр яагаад ч зохихгүй. Зүгээр машин засварчин шигээ боолт тайлагч, задаргааныхан энэтрэтэйгээ дүйхээр нэрлэгдээд явах хэрэгтэй. Энэ эрхтэн шилжүүлэх үйлдлээс буян муян энэтэр баахан уянгалсан усыг нь шавхаад харвал зүгээрл "аз нь дутсан залуухан эв эрүүл хүнээс эрүүл эд эрхтэн бүрийг нь тонож аваад ёс зүйгүй баян мөнгөтэй хүнд тавьж өгөх". Энэ солиотой эрхтний наймаачдыг буян муян этэр гээд олон юм хуцалдаад байхаар бүр бөөлжис хутгах юм. Зүгээр л хуулиар халхавчилсан эрхтний наймаачид, ядарсан хүмүүсийг хэргээр тархи нь устсан болгож үхүүлээд эрүүл эрхтнийг нь тонож дамлаж зарагсад. Юун эмч мэмч, бузар гэмт хэрэгтнүүд.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.160.31] 2025/4/18
Чи ямар эрээ цээргүй хүний наймаачин бэ? Чи харин өөрөө эмчийг түлхээд өөрөө наймаачин юм биш үү. Энэ хагалгааг маш олон хүн шат дамжлагатай хийдэг. Муу гадны луйварчин хулгайчдын хүсэлтээр баастай мөнгө ам руугаа чихчихсэн новшийн хар гай байна ш дээ Чи. Баастай мөнгөндөө хах үзээрэй.
0 | 5 Хариулах
Хүрэлсүх [66.181.186.125] 2025/4/18
Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн цагдаа гаргаж ирээсэй гэсэндээ энийг бичлээ.
11 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2025/4/18
Та нар тархины үхэлтэй гэж худал оношлоод донор болгож чадах хүмүүс шүү.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.179.121] 2025/4/18
Хэ элэг бөөр бусад э-г авахын тулд тархийг нь Үхүүлээд байх вий дээ
8 | 0 Хариулах
Зочин [103.168.34.19] 2025/4/18
Юу гэсэн ч үг юм, олон хүний тархи үхжээсэй гээд байгаа юм уу хаашаа юм
8 | 0 Хариулах
Зочин [103.212.119.79] 2025/4/18
ер нь хэцүү юм байна даа. яршиг тэгээд гэдэс дотор нь муудсан бол үхэх мөрөөрөө үхсэн нь дээр юм байна
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.97] 2025/4/18
хаха
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.79] 2025/4/18
тэр цэрэгт хүчээр аваад тархийг нь битгий шөнө бүр няслаад бай. тэгэхээр чинь тархи нь үхээд донор болчих гээд байна. тэр дунд сургууль гэж байгуулаад дотуур байрны бага насны хүүхдүүдийнхээ тархийг 12-р ангийнхан нь няслаад байх юм. ер нь тэр цэргийн дунд сургуулиа болиоч. юу заах гээд байгаа юм ойлгомжгүй
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.31] 2025/4/18
Муу муухайг сонсоод муу юм үзэж хараад ухаан санаа эрүүл бус болсон хүмүүсээр дүүрчээ. Маш харамсалтай. Бид хуультай дүрэмтэй бас ч гэж хүн чанартай хүмүүс юмсан. Мөнгө төлөөд л хаа хамаагүй амбаар саванд хүний эд эрхтэнг солиод л тээ яадаг гаж донтон бэ чи. Чиний тархи амьд мөртлөө үхсэн юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.79] 2025/4/18
тархи нь үхсэн гээд донор болгодог байсан юм биш үү. тэгээд асуудал босохоор хэцүү болсон юм биш үү. ер нь тархи нь үхчихсэн хүн байна гэж бараг баймааргүй юм даа. юугаа ч яриад байгаа юм
7 | 0 Хариулах
+ [103.212.119.79] 2025/4/18
энэ гарчиг нь тэгж ойлгогдоод байна
0 | 0 Хариулах
Зочин [51.77.40.214] 2025/4/18
Эрхтэний наймаа гэж битгий хуцаад бай. Бараг л эрүүл байсан хүнийг хүчээр хөнөөгөөд донор болгочихсон гэж бичих юм, зарим нэг хүмүүс. Дандаа хар мэдээ үзсээр байгаад бүх л юмыг хардаж сэрддэг өвчтэй болсон.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.160.31] 2025/4/18
Харин тийн амаараа л хүмүүсийн эд эрхтэнг иыш тийш нь аваачиж нааж байгаа мэт бодчихсон. Гэхдээ энэ бүхэн санаатай хийгдэж байгаа юм баына. Энэ асуудлыг ийм муухайгаар ярьж бичиж баыгаа хүмүүс бүгд гаж донтонгууд юм байна. Хүн алдаг ч хүмүүс байж мэднэ. Олж илрүүлээд шийтгэх ёстой. Цаана нь манай улсын эрүүл мэндийн салбар луу илт дайрсан шинжтэй байгаа. Тагнуулын ерөнхий газрынхан энэ хүмүүсиыг олж илрүүлэх ёстой. Өөрсдийн хийсэн нүгэлт ажлаа эмч амнэлэгиын салбар руу чихэх шинжтэй. Энэ өнөрөө гэж гаж донтон новш ер нь яаг ямар хогийн шаарнуудтай холбогдсон хар бузар вэ??? Энэ бузар шулмасыг яамар юм бэ.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.189.205] 2025/4/18
Донор хүлээсээр амьдралыг орхисоор байна, Энэ улсад төрсөн донор хүлээж амьдрах горьдлого хайсан өвчтөнүүдэд итгэл үгүы боллоо.!!!! Толгой нь усаар дүүрсэн олигтой шийдвэр гаргах чадваргүй, хууль нь гууль болчихсон улс юм.
0 | 7 Хариулах
Zochin [66.181.183.149] 2025/4/18
Донор хүлээсээр биш ухаарч сэхээрээгүй, зөв амьдраагүй учир үхэж бна. Одоог хүртэл үхэх өвчин туссан буруугаа өөрөөсөө биш бусдаас хайсаар байгаад эдгэхгүй байгаа гол шалтгаан чинь бна. Дэлхийд олон мянган хүн эдгэшгүй өвчнөөс эдгэчихээд байхад тэр талаар судлаж эрэл хайгуул хийж, өөрийгөө дайчлахгүйгээр донор хүлээсээр үхэж байгаа бол өөртөө л гомд. Үүнд чинь хэн ч буруугүй, хэн ч чамд эрхтнээ өгөх өргүй шүү!!! Эрүүл эрхтэнтэй хэн нэгэн нь хурдан осолд орж үхээд надад эрхтнээ өгөөсэй гээд хүлээж байдаг эргүүнүүд бүгд унш!
7 | 0 Хариулах
Зочин [202.9.41.32] 2025/4/18
Тархи нь үхэжсэн тул донор болгоно гэж байсан хүн амилж боссон тохиолдол байдаг. Монголчууд донорын талаар хэрэлдэж байх хооронд болсон нэгэн хэрэг. Гүүгэлдээд үзээрэй. Man Declared Brain Dead Wakes Up as Organs About to Be Removed
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.97] 2025/4/18
😱😱😱😱
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.235] 2025/4/18
harin ch ene emch chine ta nart ih gai udlaasht. huuli busaar hunii ed erhtengiin awsan, ter n shuuheer togtooson. Naad emch chine humuust zuwshuurulgui ed erhten awdag yum bn gedeg aidastai bolgoloo. Unurtsetseg bish, ter taliigaachin ar ger bish emchiin buruu! tiim emchiig harin ch buruu gedgiin heleed ylaa uureh ystoi geed huuli ysnii yum yriwal ydaj humuusiin itgel baga zereg sergeh baihda? tegehgui ulaan tsain iim ch uwchtei tiim uwchtei geed hatsaalaad hamgaalaad baihar ulam l humuus itgel aldana.
10 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/18
ЭНЭ ЦАГ ҮЕИЙГ ОЙЛГОХОД УЛАМ Л ТӨВӨГТЭЙ БОЛСОН ЮМ УУ ДА. НИЙГМЭЭ ДАГААД ХҮНИЙ ӨВЧЛӨЛ МАШ ИХ БОЛЖ БАЙНА. ХҮН ХҮНИЙ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ ӨӨР ӨӨР БИЗ. ДОНОР ГЭДЭГ ЗҮЙЛ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИНЭ ЗҮЙЛ. БЭЛЭН БИШ БАЙНА ГЭЖ ХАРДАГ. ЗААВАЛ ДОНОР ОЛОХ ЁСТОЙ БИШ ШҮҮ ДЭ ЭМЧ НАР МИНЬ.НЭГ ТАНИЛЫНХАА ЖИШЭЭГ ДУРДАХАД БАЙНГА АРХИ УУЖ ТАМХИ ТАТДАГ ӨӨРИЙНХӨӨ БИЕИЙГ ХАЙРЛАДАГГҮЙ. ЗӨВ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГГҮЙ НЭГЭН БАЙСАН. ЯГ ҮХЭХ БОЛОХООР ДОНОР ХАЙГААД ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ЛЭЭ. ӨӨРИЙНХӨӨ БИЕИЙГ ХАЙРЛААГҮЙ БАЙЖ ҮХСЭН ХЭН НЭГНИЙ ЭД ЭРХТЭНГ МУЛТАЛЖ АМЬ ЗУУСАН АРЧААГҮЙ БАЙДАЛЫГ БИ ЛАВ ОЙЛГОХГҮЙ. ҮХСЭН НЭГНЭЭ ТАЙВАН ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ АМЬД БАЙГАА НЬ ҮХЭХ БОЛОХООР ҮХЭЖ ЧАДАХГҮЙ ИЙМ Л ЦАГ ҮЕ ИРСЭН ЮМ УУ ДА.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.31] 2025/4/18
Чиний бодол чамдаа л зөв байх. 1960 аад оноос манай улсад гэнэт вирус гэж өвчин маш их дэлгэрэх болсон тэр их дэлгэрсэн өвчин одоо ч үргэлжилсээр энд тэндгүй шивээс хатгуур хийдэг болсон нь энэ вирусийн халдвар маш их болж байгааг илтгэнэ шүү. Ганцхан архичин хүн өвдөөд хүний эд эрхтэн авах гээд хүлээж байдаг мэт бичжээ. Тэгвэл дөнгөж эхээс төрсөн хүүхэд яагаад элэг шилжүүлэн суулгах шаардлага тулгарваа. Тэр нялх амьтанд ямар нүгэл байсийн. Өнөөдөр манай улсад бага насны хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан 20 гаруй тохиолдол баына. Санаа зоволгүй тэдэнд амьгүй донороос биш төрүүлсэн ээжээс нь элэг шилжүүлдэг юм. Бас богинохон ухаандаа гаж гаж юм урвуулж бодуузай. Бөөрний өвчлөл бүр их залуужаад байна. Ихэвчлэн залуучууд баыгаа бүр 20 гаран насны хүмүүст тохиолдоод баыгаа нь монголын хүн амыг устгах дуусгах арга ажил явагдаад ч байх шиг гэтэл тэднийг амийг нь аврах арга бол эрхтэн шилжүүлэх ажил. Үүнийг ганц Монголын эмч нар хийдэг юм биш дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй улсууд хийж байгаа.
2 | 3 Хариулах
Зочин [139.5.216.14] 2025/4/18
Гарчиг жаахан сонин юм, заавал тэгэж үхэж байгаа хүн байх ёстой юм шиг. Сэтгүүлч нь засаарай
11 | 1 Хариулах
Зочин [49.0.132.130] 2025/4/18
Энэ гарчгаараа энэ салбарын үйл ажиллагаа доголдож байгааг хэлж байгаа юм!!!!
4 | 1 Хариулах
Зочин [139.5.216.14] 2025/4/18
айхтар сэтгэж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Харин тийм. Сэтгүүлч биш эмч нар яг махчин шиг ярьдаг. Заавал нэг эрүүл хүнийг үхүүлж өвчтэй хүн авах ёстой мэт ярьдаг. Тархины үхлээр 2024 оноос хойш хэн нэгэн хүн нас бараагүй бол ХАРАМСАХ биш харин ч САЙН мэдээ.
12 | 0 Хариулах
Зочин [66.181.180.39] 2025/4/18
Ойлгож уншаачээ тархины үхлээр хүмүүс нас бардаг хэвээрээ л байна гэхдээ тэдгээр хүмүүсээс донор 24 оноос хойш ирээгүй гэж байна. Хүн өвдөж байж л бусдын зовлонг ойлгодог, үхэл хагацал үзээгүй сохор хүмүүс цэцэрхэх хэрэг юунд байнав.
2 | 6 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Би үхэхээр чи үх гэсэн сэтгэлгээг чинь огт ойлгохгүй байна. Хүн хүнээс мөнгө ямар нэг зүйл гуйх зээлэхдээ хүртэл миний зовлонг ойлго, надад мөнгө өг гэж гуйдаггүй. Эмч, хүлээн авагчийн тал хоёулаа өөрсдийгөө хэцүү л илэрхийлж байна. Алдааг та нар өөрсдөө гаргаад байна. Битгий ийм уухай бай !
0 | 0
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Дуулианы дараа донор олдоно гэж яаж сэтгэж байна ? дээрээс нь ингэж ярьдаг эрхтэн хүлээн авагчийн тал, эмч 2ын өчнөөн ярилцлагыг уншаад хүмүүст таалагдаж донорын зөвшөөрөл өгнө гэж бодоод байгаа чинь инээдтэй байна. Эцсийн эцэст чамд очих донор чинь үхэхгүй байвал САЙН !
0 | 0
Zochin [66.181.183.149] 2025/4/18
Тархины үхэлтэй хүн байхгүй бол сайн л байнашдээ. Эргүү новшнууд тархины үхэлтэй хүн олдоосой, нэг хүний тархи нь үхжээсэй гээд бодоод мөрөөдөөд залбираад байж байдаг гэсэн үг үү. Муу ёртой П нар вэ. Хуулийг сайн тогтоохгүй бол зүгээр явж байгаа хүний тархийг үхжээж мэдэх л гарууд бна. Эмчид нь мөнгө өгөөд донор олоод өг гэвэл зүгээр хөнгөн өвчнөөр эмчлүүлж байгаа хүнийг ч тархийг нь үхжээж алж магадгүй байдаг гэсэн шүү 😡
22 | 1 Хариулах
Zochin [66.181.183.149] 2025/4/18
Яаж биеэ хайрлахгүй мал царайлж амьдарсан болоод эд эрхтнээ солих дээрээ тулдаг юм. Ямар машины сэлбэг эд анги сольж байгаа юу? Та нар шиг эд эрхтнээ хайрлаагүй үйлийн үртэй малнуудад эд эрхтнээ өгөх албатай юу!
6 | 0 Хариулах
K [185.107.80.83] 2025/4/18
Залуухан эв эрүүл хүн аваарьт ороосой, тархи нь үхжээсэй гээд өдрийн бодол шөнийн зүүд болон амьдардаг хэдэн нүгэлт лалрууд үйлийн үрээрээ үхэцгээ, эсвэл өөрснийхөө эрхтнийг наад үхэл нь ирсэн лалрууд гичийнүүддээ шилжүүлцгээ. Нүгэлт амьдралаар хорвоог үхэл нь ирэнгүүт бусдын эрхтнийг нэхэх бузрын лалрууд гичийнүүдэд эд эрхтнээ өгч буян хийхкээд байгаа бол одоо, амьддаа буян хийцгээ. Энэ эрхтэн солигч эмч өвчтөн нэртэй нүгэлтэй бузартай солиотой галзуу юмнууд зүгээр мөрөөрөө хөтлөлцөөд үхэж далд орцгоо. Тамд очицгоо.
15 | 1 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Маш олон төрлийн эмч нарын баг гарч ирж удаа дараа засрахгүйгээр санаа зовохгүйгээр хээв нэг тэг ярилаа. Өөрийгөө арай соёлтой зөөлнөөр зөвөөр илэрхийлж сурмаар байна. Үгүй бол иймэрхүү ёс суртахуунтай хүмүүсийг ажилд авахаас татгалзах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.31] 2025/4/18
Чи үхэх гээд ирэхээрээ яг өөртөө энэ үгээ хэлээрэй. Эмч намайг авраагүй гэж бүү орилоорой. Ингэж бодтолоо солиорсон чи хамгийн муу муухайг үзэх байхдаа чаваас даа чааваас гэж.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.96.212] 2025/4/21
Хүн цагаа тулахаар шал өөр зүйл ярьдаг гэсэн шүү. Хорт хавдар эмчлэгдэхгүйг мэдсээр байж ар гэрээ дийлэхгүй өрөнд оруулан гадаад явж эмчлүүлдэг. Энд хэт түрэмгий бичиж суугаа хүмүүс ч гэсэн эв эрүүл лав биш. Айхтар онош сонсохдоо яаж лайв хийж мөнгө босгож донор олдоосой гэж бодож байх болов доо. Шүүмжлэх амархан шүү хүмүүсээ.
0 | 0 Хариулах
[202.126.91.88] 2025/4/18
Uur zunduu olon emch bsar baital,jilde heden 1000 suraad bdg bizde
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.205] 2025/4/18
Бузарууд зайлаа эд эрхтэний наймаачдыг өршөөж яасан ч болохгүй.
7 | 3 Хариулах
Зочин [49.0.132.130] 2025/4/18
Энэ эс, эд, эрхтэн худалдаалж, наймаалаагүй гэж хэдэн удаагийн хурлаар, эд, эс эрхтэн шилжүүлдэг багийнхан яриад байгаа юм бишүү? Протоколтой, хатуу хяналтаар явдаг, хэрвээ эд, эрхтэн наймаалдаг байсан бол энэ мэс ажилбарыг хийх зөвшөөрлийг Монгол улсад өгөхгүй байсан юм.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Хүмүүс эрхтнээ солиулах гэж байна мөнгө заавал хандивла гээд бас нас барсан гэр бүлийнхнийхээ нэрийг бариад сургаар мэдэх бүх хүмүүсээс бүдүүлгээр мөнгө авдаг. Дараа нъ баярлалаа гэж авахдаа утасдсан шигээ нэг бүрчлэн утасдаж хэлдэггүй. Соошл-д нэг өгүүлбэр шидчихнэ,. Аймшгийн муухай. Зовлонг нъ ойлгож байгаа ч мэс засал амжилттай болсон бол залхуурахгүй. хандив өгсөн бүх хүнтэй биечилж уузаж чадахгүй ч утасдаад өөрийн дуу хоолойгоор талархснаа илэрхийлэх миний бодлоор хэцүү ажил биш.
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.46] 2025/4/18
Даварсан хулгайч вэ ? Заавал хүний тархи үхжиж байх ёстой юм уу? Хэдэн хүний тархи үхжээсэй эд эрхтэнийг нь аюах юмсан гээд хүлээгээд байж байдаг юм уу ? Хаашаа муу ёрын тийрэн бэ? Энэ ац чинь
18 | 2 Хариулах
Зочин [202.126.89.150] 2025/4/18
Oilgohgui bol yavj sur
1 | 9 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/18
Z үеийнхэн зөвхөн хөгшин хүн өвчин тусдаг нас бардаг гэсэн сэтгэхүйтэй байдаг. Өвчин нас баралт хүүхэд залуус хөгшид ялгахгүй.
1 | 3 Хариулах