БНПУ-ын нийслэл Варшав хотноо Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ТЗХАБ) Ерөнхий захирлуудын XXXIХ бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус бага хуралд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож ТЗХАБ-ын Ачаа тээврийн 3-р комисс, Зорчигч тээврийн 4-р комисс, Дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний 5-р комисс болон бусад байнгын, түр ажлын хэсгүүдийн 2024 оны тайланг сонсож, 2025 оны ажлын төлөвлөгөөг эцсийн байдлаар батлах асуудлуудыг хэлэлцэн тохиров.
Түүнчлэн ТЗХАБ-ын Хорооны 2024 оны санхүүгийн тайланг сонсож, 2025 оны төсвийг энэ удаагийн Ерөнхий захирлуудын бага хурлаар хэлэлцсэн бөгөөд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын Ерөнхий захирлуудын XXXIХ бага хурлын протоколд Замын дарга Х.Хэрлэн гарын үсэг зурлаа.
Мөн бага хурлын үеэр ТЗХАБ-ын Хорооны дарга Мирослав Антонович, Польшийн төмөр замын ТУЗ-ын дарга Бейру Алан болон БНХАУ, БНСУ, Беларус зэрэг улсуудын төмөр замуудын тэргүүнүүдтэй ажлын уулзалтуудыг хийсэн байна хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!