Йорданы Амман хотод энэ сарын 19-нөөс тавдугаар сарын 1-нийг дуустал боксын залуучуудын тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хоёр насны ангилалд буюу 15 болон 17-гоос доош насны 18 орны 400 боксчин нударга зөрүүлэх юм.
Тухайлбал хөвгүүдийн ангилалд 250, охидын төрөлд 155 тамирчин бүртгүүлжээ.
Сонирхуулахад Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос "Лос-Анжелес 2028" олимпын наадмын боксын төрөлд болох жин, эрхийг тодорхой заасан юм. Тодруулбал эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 248 боксчин АНУ-д тулалдана.
Өнгөрсөн жил болсон Парисын олимпод эрэгтэй долоон жинд 125, эмэгтэй зургаан жинд 124 боксчин медалийн төлөө өрсөлдсөн. Тэгвэл боксын түүхэнд анх удаа жендэрийн тэгш эрхийг хангасан шийдвэр гаргалаа.
"Лос-Анжелес 2028" олимпын боксын төрлийн жин:
ЭРЭГТЭЙ | ЭМЭГТЭЙ |
50 - 55 кг | 48 - 51 кг |
55 - 60 кг | 51 - 54 кг |
60 - 65 кг | 54 - 57 кг |
65 - 70 кг | 57 - 60 кг |
70 - 80 кг | 60 - 65 кг |
80 - 90 кг | 65 - 70 кг |
90+ кг | 70 - 75 кг |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|