Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлж байна.
Хэрэв бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн бол Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой. Шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө шийдвэрлүүлсэн байх шаардлагатайг санууллаа.
Бүртгэл хаах дөхөхөөр систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг гэдгийг шалгуулагчид сайтар тооцох нь зүйтэй юм. Учир нь ачааллаас үүдсэн механик алдаа гарах магадлалтай тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх нь чухал байна.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь:
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
Түүх - 10:00-11:20
Англи хэл - 14:00-15:20
Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
Хими – 10:00-11:40
Газарзүй – 13:00-14:20
Нийгэм судлал – 16:30- 17:50
Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
Биологи – 10:00-11:20
Математик – 14:00-15:40
Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
Физик – 10:00-11:40
Орос хэл – 13:00- 14:20
Монгол хэл – 16:00-17:20.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!