БУРГЕР КИНГ 18 дахь салбараа Амгалан дахь Carrefour-д нээлээ
Олон улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй Burger King Mongolia Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, 2026 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Амгалан бүсэд байрлах Carrefour-т 18 дахь салбараа албан ёсоор нээлээ.
Тус шинэ салбар нээгдсэнээр хотын зүүн бүсийн хэрэглэгчид олон улсын стандартын дагуу бэлтгэсэн, гал дээр шарсан онцгой амтыг илүү ойроос, тав тухтай орчинд хүртэх боломж бүрдэж байна. Мөн байршлын хувьд хэрэглэгчдэдээ улам тухайн бүсийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Нээлтийн үеэр компанийн зүгээс хэрэглэгчдэд зориулсан Mystery box бэлэг задарч, идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж, ирсэн зочдод онцгой бэлэг гардууллаа.
Burger King нь дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ил гал дээр шарсан олон төрлийн амтат бургерийг хэрэглэгч нартаа хүргэж чанарыг баримталж талархлыг хүлээсээр ирсэн. Монгол дахь салбаруудын тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь тус брэндийн урт хугацааны хөгжлийн бодлого, хэрэглэгч төвтэй үйлчилгээний бодлогын илэрхийлэл болж байна.
Цаашид компанийн зүгээс үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах, шинэ байршлуудад салбаруудаа нээх замаар хэрэглэгчдэдээ илүү ойр байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Burger King Монгол дахь салбарууд:
- 3–4 хороолол салбар
- Багшийн дээд салбар
- Берлин салбар
- НУБИА салбар
- Макс Молл салбар
- Чингисийн Emart салбар
- Цамбагарав салбар
- Зайсан салбар
- Хүннү молл салбар
- Нарны зам салбар
- Хан-Уул Emart салбар
- Баянгол Emart салбар
- Шинэ Драгон салбар
- Дархан салбар
- 19 хороолол салбар
- Яармаг Номин салбар
- Централ молл
- Амгалан Carrefour
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
