ОНДО компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа 2,500 хэрэглэгчдээ хувьцаа бэлэглэх амлалтаа биелүүлэхээ мэдэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Ондо” ХХК 2026 оны 4-р сарын 15-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 84 хувийн ирцтэйгээр (147 хувьцаа эзэмшигчдээс) цахимаар амжилттай зохион байгууллаа. Тус хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, үр дүн, өсөлт хөгжил, ололт амжилтыг танилцуулж, цаашдын стратеги, зорилт болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.

ОНДО нь 2021 онд харилцаа холбооны тусгай зөвшөөрөл авснаасаа хойш тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, харьцангуй богино хугацаанд салбартаа амжилттай байр суурь эзлэн, хурдацтай өсөж байгаа бөгөөд технологийн инновацыг тасралтгүй нэвтрүүлж, залуу үеийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн үйл ажиллагаа тогтвортой өсөж, зах зээл дэх байр суурь бэхжиж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг онцоллоо.

зураг
 

Мөн хувьцаа эзэмшигчдийн зүгээс “Олуулаа” хөтөлбөрт хамрагдсан 2500 гаруй хэрэглэгчдээ хувьцаа бэлэглэх амлалтаа биелүүлэхээ мэдэгдлээ. Дээрх хөтөлбөр нь “Ондо” ХХК-ийн анх үүсгэн байгуулагдахаасаа хойш баримталж буй “Stakeholder economy”/Хамтын өмчит эдийн засаг/ бүтцийг бий болгох зорилготой уялдаж байгаа бөгөөд компанийнхаа үнэ цэнийг бүрдүүлэгч ажилчдадаа хувьцаа эзэмших боломжийг өнгөрсөн жил олгосны дараагийн үе шатны арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.

зураг
 

Тус хөтөлбөр нь Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын дунд хэрэглэгч болон олон нийтийн оролцоонд суурилсан эзэмшлийн загварыг өргөжүүлж буй Анхдагч-жишиг шийдэл юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцааг хуваахаар шийдвэрлэсэн нь ч дээрх хөтөлбөр болон цаашид “Ондо” ХХК IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болох зорилгодоо нэг алхам ойртож байгаа хэрэг юм.

Ийнхүү, “Ондо” ХХК цаашид хэрэглэгч төвтэй, хүртээмжтэй эзэмшлийн бүтэц бүхий бизнесийн загварыг хөгжүүлж, инновацад суурилсан үйл ажиллагаагаа улам бэхжүүлэн, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллахаа илэрхийллээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.