ФОТО: Төв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ
Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нийгмийн эрүүд мэнд, нийтийн биеийн тамир” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ.
Нийт гурван өдөр үргэлжлэх тус өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өглөө. Спортыг таниулах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үүднээс Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн суралцагчид нээлттэй бэлтгэлээ сонирхуулсан бол Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эмнэлгээс эрт илрүүлгийн шинжилгээ авч байв.
Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас зохион байгуулсан уг өдөрлөгийн нээлтэд сайд Э.Батшугар, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Саранчулуун нар оролцлоо.
Нээлттэй өдөрлөг гурван өдөр үргэлжлэх юм. Тодруулбал өнөөдөр нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын хүрээнд зохион байгуулсан бол маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, 22-ны Лхагва гарагт уламжлал анагаах ухаанаар өдөрлөг зохиогдоно.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
