Хамтдаа өсье, цалинтай дадлагажъя

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 8 дахь жилдээ зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад Монголын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагад амралтаараа цалинтай дадлага хийж, бодит ажлын туршлага хуримтлуулах, салбарын мэргэжилтнүүдээс суралцах, ирээдүйн карьертаа бэлтгэх боломж олгодог.

Энэ жилийн онцлог нь дотоодын их дээд сургуулийн оюутнуудаас гадна Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай (IOM Mongolia) хамтран гадаадад суралцаж буй монгол оюутнуудад эх орондоо дадлага хийх боломжийг бүрдүүлсэн явдал юм.

Хөтөлбөрт гадаад, дотоодын их, дээд сургуулийн 3–4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд санхүү, эдийн засаг, бизнес, мэдээллийн технологи болон холбогдох чиглэлээр суралцдаг, голч дүн 2.8-аас дээш байх шаардлагатай. Бүртгэл 2026 оны 5-р сарын 2-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд paid-intern.khanbank.com холбоосоор нэвтрэн бүртгүүлэх боломжтой болох юм.

Жилээс жилд энэхүү цалинтай дадлагын хөтөлбөрийг сонирхон бүртгүүлж буй оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд шалгаруулалт тест болон ярилцлагын үе шаттайгаар явагдаж, сонгогдсон оюутнууд 2026 оны 6-р сарын 2-ноос 8-р сарын 10-ныг хүртэл дадлага хийх юм. Дадлагын хугацаанд оролцогчдыг IT, Data, AI болон дижитал инновац, тогтвортой хөгжил ба ESG, эрсдэл ба санхүүгийн шинжилгээ, дижитал суваг ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээл ба бизнесийн судалгаа зэрэг чиглэлүүдэд хуваарилан ажиллуулна.

Дадлагажигч оюутнууд салбарын мэргэжилтнүүдийн менторын дэмжлэг дор бодит төсөл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаанд оролцож, санаагаа бодит ажил болгохоос гадна ажлын байранд шаардлагатай техник хэрэгсэл болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх бүрэн боломжтой.

Хэрвээ та энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 4-р сарын 30-ны бямба гарагт 14.30 цагт ХААН Банкны Сөүл оффисын ХААН  театрт болох “Grow with Khan Bank” өдөрлөгт хүрэлцэн ирж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Өдөрлөгийн үеэр ХААН Банкны мэргэжилтнүүд болон зочин панелистууд “Tech and Ideas” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан, мэдээлэл зөвлөгөө өгч, чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Мөн тасралтгүй суралцаж, үр дүнтэй ажиллах, мэдээллийн технологийн салбарын ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр маш сонирхолтой илтгэлүүдийг зочин илтгэгчид танилцуулах болно.  

2018 оноос хойш энэхүү хөтөлбөрт нийтдээ ойролцоогоор 200 гаруй оюутан хамрагдаж, тэдгээрээс 60 гаруй нь сургуулиа төгссөний дараа ХААН Банканд өдгөө ажиллаж байна.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудыг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна. Монголын хамгийн том банкны хамт олны нэг хэсэг болж, ирээдүйн өсөлтийг түүчээлэх боломжийг бүү алдаарай.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.