ХасБанкны 2026 оны III улирлын тайлантай танилцана уу
Сурталчилгаа
ХасБанк 2026 оны III улиралд 50.2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 20.5 хувь, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 175.8 төгрөгт хүрлээ.
2026 оны III улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
- Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,850 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 0.8 хувиар буурлаа. Үүнийг задалж харвал, тайлант хугацаанд иргэдийн банкны зээл 32 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар, байгууллагын банкны зээл 50 тэрбум төгрөгөөр буюу 5.3 хувиар буурсан бол бизнесийн банкны зээл 20 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар, санхүүгийн түрээсийн багц 22 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар тус тус өссөн байна.
- Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өмнөх улиралтай ижил буюу 2.2 хувьд хадгалагдлаа.
- Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 28.4 хувиар өсөж, 5,168 тэрбум төгрөгт хүрснээс харилцах дансны үлдэгдэл 77.6 хувиар өсөж, 1,916 тэрбум төгрөгт, хадгаламжийн үлдэгдэл 10.4 хувиар өсөж, 3,251 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.
- 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.0 төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд тараахаар ТУЗ-өөс шийдвэрлэсэн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар батлагдсанаар ногдол ашгийг тараах болно.
- Тайлант хугацаанд ХасБанк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд: Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 18.9% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 43.3% (байвал зохих хэмжээ 25.0%).
ХасБанкны 2026 оны III улирлын Санхүү, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн байдлын болон орлого үр дүнгийн тайланг доорх холбоосуудаар үзнэ үү.
Санхүү, үйл ажиллагааны тайлан
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
