Нэмж долоон байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар солихоор бэлтгэлээ хангажээ
iKon.MN
Нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах бөгөөд одоогоор таван байршилд явган хүний зам шинэчлэх ажлыг эхлээд буй.
Харин үлдсэн долоон байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байгааг мэдээллээ. Үүнд:
- Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
- Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/ явган замын ажлыг гүйцэтгэх “Цагаан толгойн нуур” ХХК-тай гэрээ байгуулах шатанд
- Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/ явган замын ажил тендер шалгаруулалтын шатанд
- Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замын хойд талаарх явган замын ажил энэ долоо хоногт эхэлнэ.
- Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд Багшийн их сургуулийн уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талаар явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажлын явц:
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 18.7 мянган ам метр явган замын ажил 82%
- Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 24.8 мянган ам метр явган замын ажил 56%
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 7,220 ам метр явган замын ажил 64%
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 3,575 ам метр явган замын ажил 70%
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 5,672 ам метр явган замын ажил 5%-тай үргэлжилж байгаа аж.
Улаанбаатар хотын явган хүний замыг тохижуулах ажлын 2024-2026 оны нийт төсөвт өртөг ₮78.3 тэрбум байна.
2025 онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
