Нийслэлийн хэмжээнд 2025 онд явган зам шинэчлэлийн хүрээнд 83 мянган ам.метр талбайг байгалийн боржин чулуугаар шинэчилжээ. Энэ нь нийт шинэчлэхээр төлөвлөсөн талбайн 50 орчим хувь нь аж.
Явган хүний замын шинэчлэлийн явц:
- “Энхтайвны өргөн чөлөөнд ажил гүйцэтгэж буй “Бадрах Инженеринг” компанийн гүйцэтгэл 66%
- Саппорогоос Баруун 4 зам хүртэл “ТАСО” ХХК-ийн гүйцэтгэл 48%
- Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл “Сант-Өндөр” ХХК-ийн гүйцэтгэл 32%
- Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэлх явган замын ажлын гүйцэтгэл 93%
- Их Монгол, Олимпын гудамжны шинэчлэлийг “Эс Эл Сити” компани гүйцэтгэж дуусгасан
- Бусад байршилд ажлын явц 25-50%-тай үргэлжилж байгааг НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсээс мэдээлэв.
Гүйцэтгэгч компаниуд үлдсэн явган хүний зам талбайн ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн хийж дуусгах бөгөөд одоо хуулсан байгаа зам талбайг шинэчилж дуусгах, шинээр зам, талбайг хуулахгүй байхаар болжээ.
Улаанбаатар хотын 13 байршилд 59.6 километр явган хүний замын хавтанг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн таван сар үргэлжилсэн ч нийт талбайнхаа 50% буюу талыг нь сольсон байна.
Нийтийн эзэмшлийн явган хүний замыг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулж байгаа билээ.
- Бага тойруугийн гудамжны урд хэсэг 3 тэрбум төгрөг
- Бага тойруугийн гудамжны хойд хэсэг 3.9 тэрбум төгрөг
- Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл) 1.2 тэрбум төгрөг
- Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хэсэг 2.3 тэрбум төгрөг
- Чингисийн өргөн чөлөө 4 дүгээр хэсэг 2.5 тэрбум төгрөг
- Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжны баруун тал 3.2 тэрбум төгрөг
- Их тойруугийн гудамжны хойд хэсэг 6.2 тэрбум төгрөг
- Их тойруугийн гудамжны урд хэсэг 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!