Hanna Ko Монголд: “WEDDING EXPO MONGOLIA 2026” олон улсын түвшинд хүрлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 30 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн жишигт нийцсэн хуримын үйлчилгээний стандартыг Монголдоо нэвтрүүлэхийг зорин ажилладаг BRAND MEDIA GROUP-ийн хамт олон 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа Монголын хамгийн том нэгдсэн хуримын үзэсгэлэн “WEDDING EXPO MONGOLIA 2026”-г “Trends of the world” нэрийн дор өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хуримын салбарын өнгийг тодорхойлдог эдний хамт олон өмнө жилүүдийн туршлагуудаа ахиулан үзэсгэлэнгийн сурталчилгаагаа олон улсын түвшинд хийсэн нь энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосууд болон хуримын салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байна.

Ойрын жилүүдэд хуримаа хийхээр төлөвлөж байгаа дурлалт хосууд та бүхнийг 5 сарын 9, 10-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д хүрэлцэн ирж хуримын салбарын шилдэг байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ үнийн санал хямдрал урамшуулал зэрэг хуримтай холбоотой бүх мэдээллийг нэг дороос авахаас гадна 15,000,000 төгрөгийн үнэ бүхий байгалийн алмаазан бөгж… гэх мэт олон олон гэнэтийн бэлгийн эзэн болохыг урьж байна.

зураг
 
зураг
 

Яагаад заавал очих ёстой вэ?

“WEDDING EXPO MONGOLIA 2026” нь хуримын зах зээлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шинийг эрэлхийлэгч брэндүүдийг нэг дор цуглуулсан, мэдээлэл авах, харьцуулалт хийх, шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой орчин юм.

Тасалбарыг Ticket.mn-ээс онлайнаар авах боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч: BRAND MEDIA GROUP
Гэрлэх ёслолын ордон
Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ТББ

Ерөнхий ивээн тэтгэгч: Cymbol Diamonds

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7711-3171 дугаараас аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.