ХУУЛЬ: Ослын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасна

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жолооч зам тээврийн осол гаргаж, ослын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасахыг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас анхааруулж байна. 

Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд жолооч, та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.