"Донор боллоо гэхэд дараа нь зохих ёсны нөхөн олговор олгох асуудлыг ч ярих ёстой"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр донороос эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой зарим мэдээллийг ХСҮТ-ийн элэг судлаач, эмч н.Мөнхзаяа өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Элэг шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь элэгний өвчний төгсгөлийн шатанд хийгддэг эмчилгээ.

Элэгний өвчний төгсгөлийн шат гэдэгт ямар онош багтдаг вэ? 

  • Элэгний хатуурал
  • Элэгний хорт хавдар нь эмчилгээгүй болохыг хэлнэ. 

Нэг ёсондоо өвчин нь хожуу шатандаа оношлогдож, биеийн байдал хүндэрсэн шатандаа хийгддэг.

Мэс ажилбар нь тархины үхэлтэй донор болон амьд донор гэсэн хоёр хэлбэрээр хийгддэг. Амьд донор нь төрсөн хүүхэд, ах, дүү нар нь өөрийн саналаар төрөл төрөгсдийнхөө амь насыг аврах зорилгоор хийгдэж буй мэс засал. Нөгөө талд доноргүй хүлээгдэж буй хүмүүс ч бий. 

2018 онд анх амьгүй донорын бүртгэлийг хийж эхэлснээс хойш одоог хүртэл донор олдохгүй хүлээгдээд явж байгаа хүмүүс бий.

Эдгээр хүн ямар шалтгаантай хүлээгддэг вэ гэвэл: 

  • Нэгдүгээрт гэр бүлд нь ижил бүлгийн цустай хүн байхгүй.
  • Хоёрдугаарт донор болох боломжтой хүн нь хагалгааны хувьд тохиромжтой бус. 

Иймэрхүү шалтгаанаар элэг хүлээн авагчид маань жагсаалтад ордог. Эдгээр хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд ортлоо хүлээгдэх эмчилгээ гэж хийгдэж байгаа. Нэг ёсондоо элэгний өвчний хүндрэлийн үеийн эмчилгээ тэнд хийгдэнэ.

  • Элэгний хорт хавдрын эмчилгээ
  • Хатууралтай бол хатуурлын хүндрэлийг засах эмчилгээ хийгдэж буй.

Эдгээр хүмүүс бие болон сэтгэл санааны хувьд маш эмзэг байдаг. Нуулгүй хэлэхэд маш их горьдлоготой, ижил бүлгийн цустай хүн гарвал бэлэн байх бэлтгэлтэй.

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нь үндсэн багаас гадна дэмжих бүлгийн үйлчилгээ буюу нийгмийн, сэтгэл заслын гэсэн үйлчилгээ давхар явагддаг мэс засал эмчилгээ" гэв. 

Мөн "Донорын аюулгүй байдал нь Донорын тухай хуулиар зохицуулагддаг. Эмчилгээ, үйлчилгээ, мэс засал, мөн дараагийн хяналттай холбоотой үйлчилгээгээ донорын аюулгүй байдал гэж нэрлэж байгаа.

Донорыг тодорхойлох баг гараад мэс засал эмчилгээ хийх боллоо гэхэд хамгаалалтад орох ёстой.

Ямар хамгаалалт вэ? 

Тархины үхэлтэй донор төр болон нийгмээс тусламж авах эрхтэй хүмүүс. Энэ ташрамд хэлэхэд донор болсон хүмүүсийн ар гэрт нь хүртэл улс төр, нийгмээс бодлого тодорхойлж, тэдэнд чиглэсэн мессэжийг өгмөөр байна.

Донор боллоо гэхэд дараа нь Нийгмийн Даатгал, Эрүүл Мэндийн Даатгалаас гарах зохих ёсны нөхөн олговор, төлбөрийг өгөх асуудал одоо ч яригдаж байна. 

Хэрвээ батлагдаад гарвал эмчилгээ хийж байгаа бидний хувьд их дэмтэй болно.

Нэг ёсондоо эмч нар энд ажиллаад л байна, ажиллаад л байна. Нөгөө талд Засгийн газар, магадгүй Эрүүл Мэндийн Яам буюу бодлого тодорхойлж буй байгууллагууд эмч нарын үйл ажиллагааг дэмжиж өгөөсэй" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг