Г.Үнэнбат: Нэг хүнийг л буруутгаж, нэг хүнд асуудал хөндөөд байгаа болохоос биш хагалгаа багийн ажиллагаа байдаг юм

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар донор ба эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Өнгөрсөн хугацаанд тархины үхэлтэй 12 донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар амжилттай хийсэн талаараа мэдээлэв. 

Донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны талаар ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат дараах мэдээллийг өгөв. 

"Шүүхэд нөлөөлөл үзүүлэх вий гэсэн болгоомжлолоор нэлээд хугацаанд чимээгүй алсаас харж явлаа. Одоо тайлбарлая"



Тэрбээр хэлэхдээ "Буруу ойлголтоос болж ард иргэд, эмнэлгийн эмч ажилчдын дунд талцал хуваагдал үүссэн өнөөдрийн нөхцөл байдалд уучлалт гуйж, тайлбар хийе. 

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах талаар иргэдэд үнэн зөв мэдээллийг олгох нь чухал байна. Бид янз бүрийн байдлаар шүүхэд нөлөөлөл үзүүлэх вий гэсэн болгоомжлолоор нэлээд хугацаанд чимээгүй алсаас харж явсан. 

Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны талаарх ард иргэдийн дунд үүссэн буруу ойлголтод дараах тайлбарыг өгье. 

"Гэнэтийн байдлаар зам тээврийн осол, гэмтэлд өртөж, ухаангүй байхад нь зөвшөөрөлгүйгээр эд эрхтнийг нь авчихдаг юм биш биз", "Эд, эрхтнийг наймаалцаад юм биш" биз гэсэн буруу ойлголтууд нийгмийн сүлжээнд өргөн тархаад байгаа билээ. 

Нэг талд ухаангүй, амьсгалын аппараттай өвчтөн, нөгөө талд тархины үхэлтэй болсон өвчтөн орон дээр хэвтэж байна. Гаднаас энгийн хүнд амьсгалын аппараттай хоёр өвчтөн яг адилхан нүдээр харагддаг.

Ухаангүй буюу комонд байгаа хүнд эмийн эмчилгээг хийж байгаа. Өөрөөр хэлбэл шокийн байдал нь хэд хоног үргэлжлэх үү гэдгээс шалтгаалан буцаад сэргэх боломж бий юу? гэвэл байгаа. 

Сэргэх боломжийг мэдрэл, эрчимт, унтуулгын зэрэг эмч нарын баг үзэж, маш олон шинжилгээг хийгээд тухайн хүний тархи, зүрх, уушги бүрэн ажиллаж байгаа юу? эсвэл түр зуур ухаагүй байгаа юу? гэдгийг тодорхойлж эмчилгээг үргэлжлүүлдэг.

Тархины үхэлтэй донор гэдэг нь: 

Түрүүн хэлсэнчлэн комын байдалтай байж байгаад тархи нь эргэшгүй өөрчлөлтөд орохыг хэлнэ.

Хүний тархи, зүрх амьсгалаас тусдаа үхэждэг. Зүрх, тархи хоёр хоорондоо мэдээлэл солилцдоггүй учир энэ тохиолдолд хүний зүрх ажиллаж байдаг гэсэн үг. 

"Тархи үхжээ" гэдэг мэдээллийг зүрх авдаггүй. Тиймээс зүрх нь хэвийн ажиллаад байдаг.

Зүрх ажиллаж байгаа болохоор бусад эрхтнүүдээ цусан хангамжаар хангаж, энэ үед нь амьсгалын аппарат ажиллахаар хүний зүрхний үйл ажиллагаа, амьсгал хэвийн үргэлжилдэг. Гэхдээ тархи бүрэн үхжиж хэзээ ч эргэж сэргэхгүй болох тохиолдол гарна. 

Ийм үед тухайн өвчтөн ТАРХИНЫ ҮХЭЛ-тэй болжээ гэх дүгнэлтийг гаргадаг.

Энэ үеэс үргэлжлүүлээд мэргэжлийн тусгай томилогдсон баг буюу тархины үхлийг тодорхойлох баг тархины үхлийг зарлана.

Ингэж зарласан үед нь Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв (ЭМХТ)-ийн П.Батчулуун даргаар ахлуулсан Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах, зохицуулах албаны тусгай нарийн мэргэжлийн эмч нар очиж, өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь уулздаг.

Мөн нарийн мэргэжлийн бүх эмч нартай уулзаж, энэ хүн үнэхээр тархины үхэлтэй юу, үгүй юу? гэдгийг нарийн шинжилгээнүүдээр оношилж, өмнө нь хийгдсэн бүх шинжилгээг үндэслээд “Тархины үхэлтэй донор болж болох уу, үгүй юу?” гэдгийг тодорхойлдог.

Хэрвээ “болж байна” гэвэл ар гэрийнхэнтэй нь уулзалт төлөвлөдөг. Энэ процесс маш хэцүү. Ялангуяа Эд, эс, эрхтэн шилжүүлэх зохицуулах албаны П.Батчулуун даргын албаныханд хүнд үе тохиодог. Ийм хүнд мэдээг дуулгана гэдэг амаргүй. 

Гэхдээ ар гэрийнхэнтэй нь уулзах уулзалтыг маш богино хугацаанд хийж, богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болно" гэлээ. 

"Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлгүүд, тэдгээрт оролцдог эмч, сувилагч, үйлчлэгч, эмнэлгийн ажилчид бүгдийг нь яллаж байгаатай ялгаагүй"

Үргэлжлүүлэн хэлэхдээ "Сүүлийн манай тохиолдлоор донороос

  • Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа
  • Хоёр хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа
  • 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэх хагалгаа хийсэн.

Нийт 14 хүний амь насыг авраад амьдралын төгсгөлийн шатанд байсан хүмүүсийг хөл дээр нь босгож, амьдрал бэлэглэсэн ийм буянтай үйл болсон.

Тархины үхэлтэй донор гарлаа гэдэг мэдээг П.Батчулуун даргын албанаас

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн элэгний багт
  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багт
  • Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн элэг шилжүүлэн суулгах баг руу гурвуулан руу нь зэрэг мэдээ өгдөг.

2024 оны хамгийн сүүлийн тохиолдлыг жишээ болгож ярихад: 

Тархины үхэлтэй донор гарч байгаа талаарх мэдээг аваад нэг цагийн дотор эргээд харахад 120 дуудлага хийгддэг. Маш богино хугацаанд эмнэлгийн мэс заслын бүх багийг бэлдэх хэрэгтэй.

Эхний мэдээг аваад "хүлээн авагч"-ийн цусны бүлгийг бусад жагсаалтаас шүүж, сонгодог. Амь тэмцэн хүлээж буй хүмүүсээс жагсаалтын дагуу тухайн донор хэд дүгээр бүлгийн бустай зэргээс шалтгаалж эрэн сурвалжилж, шүүж эхэлдэг гэсэн үг.

Хамгийн эхэнд

  • Унтуулгын эмч
  • Эрчимт эмчилгээний эмч
  • Ангиографийн эмч хэвлий ЭХО шалгаж тэндээс эдийн шинжилгээ авч, тохироо үздэг.

Эхний баг эмнэлгийн жолоочтой дуудагдаад эндээс томилогдон хөдөлдөг. Очоод өвчтөнийг үнэлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд эд, эсийн шинжилгээг авдаг. Тэр процессыг хийхэд 2-3 минут зарцуулагддаг.

Ийм дуудлагыг хэдэн цагт ч авч болзошгүй. Ихэвчлэн шөнийн цагаар гардаг учраас жолооч нар маань яаралтай дуудлагаар шөнө машинаар эмч, сувилагч нарыг гэрээс нь очиж аваад манай хоёр жолооч бүх үйл ажиллагаанд оролцдог.

Араас нь хагалгааны багийнхан бэлэн байдлаа хангахаар ирнэ. Эхний ээлжид 5-6 сувилагчийн баг ирдэг. Үндсэн бүх үйл ажиллагааг зохицуулна.

Нэг шөнийн үйл ажиллагаанд эмнэлгийн нэг баг дээр л гэхэд 20 гаруй хүн ажилладаг. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт бас бидэнтэй адилхан 20 гаруй хүн ажиллаж байгаа.

Гэмтэл дээр ялгаагүй 20 гаруй хүн. Нэг утасны дуудлага, мэдээ ирснээс хойш ойролцоогоор 60-80 гаруй хүн зэрэг нэг цагийн дотор үйл ажиллагаа эхлүүлдэг гэсэн үг.

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах, зохицуулах багийн төлөөлөл ар гэрийнхэнтэй нь уулзаж, "муу мэдээ"-г түгээж үнэн мөнийг тайлбарладаг. Энэ шийдвэрээр ямар буянтай ажил хийх гээд байгаа, олон хүний амийг аврах гээд байгаа процессыг тайлбарладаг нэг хүн нь П.Батчулуун эмч.

Одоогийн нөхцөл байдалд нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаж, нэг хүнд л асуудал хөндөөд байгаа болохоос биш яг үнэнийг хэлэхэд хагалгаа багийн ажиллагаа байдаг.

Дан ганц эмнэлэг биш нэжгээд эмнэлгийн багийн ажиллагаанд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг. Нэг хүний асуудал яриагүй шүү.

Монголд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлгүүд, тэдгээрт оролцдог эмч, сувилагч, үйлчлэгч, эмнэлгийн ажилчид бүгдийг нь яллаж байгаатай ялгаагүй" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.92] 2025/4/21
Хэ харин ч нэгийг чинь буруутгаад өнгөрч байгаа юм бишүү багаараа бүлгээрээ араас нь явж болох л асуудал баг бүлгийн ажил гэдгийг мэдэх байлгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.115] 2025/4/21
Хүний юмыг хулгайлан авч үнэд хүргэх гэхдээ хуйвалдан хүний аминд хүрэх магдлал бна биш үү
0 | 0 Хариулах
123 [202.55.191.194] 2025/4/20
МАШ ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАЛАА
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/20
Миний бодлоор эмч нар гэмт хэрэг хийсэн өөр хүнийг хайцаалж байхаар бүх юмыг одоо зөөлрүүлж зөв имэж бүрдүүлж донорын зөвшөөрөл авах итгэл олж авах тал дээрээ ажиллах нь илүү дээр. Үгүй бол наад ажлын байр чинь мөд алга болох нь байна. Хүмүүс зөвшөөрөл өгөхгүй байгаа учир хоосон эргэлт хийгээд хоосон зардал төсөвт үүсгээд яваад байж болохгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/20
Шүүх шүүгчид нь эдний тоглолтуудыг үзэх харах мэдэх завгүй байж шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлогыг нь харалгүй шүүх байх. Хөнгөн шийтгүүлээд өвчнөөр бараг суллагдах замаа тавьсан тул УДШ хэргийг хүчингүй болгож болохгүй. Эсвэл зөвшөөрөлгүй мэс засал хийсэн бусад эмч нарыг хамруул гэж буцааж гол хүнийхээ шийтгэлийг нэмэх эсвэл ядаж одоо байгаа шийдвэрийг дордуулахгүй хэвээр үлдээх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/20
Багийн ажиллагаа бол багийн бусад эмч нар бас зөвшөөрөлгүй мэс засал хийсэн болно. Яагаад бусад эмч нарыг цагдаа, шүүх хариуцлагад татаагүй вэ ? Хуурамч зөвшөөрлөөр мэс засал хийх нь гэмт хэрэг.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.244] 2025/4/20
уул нь дэлхийн жишгээр бол дарга нар нь цуг шийтгүүлэх ёстой. ийм хариуцлагагүй явдал газар авсаар талийгаачийг малаас дор үзэх хэмжээнд очсон байна. хавдар ер нь хэл ам тасрахгүй юм. нэг хөвсгөлийн өвгөнийг мөнгө нэхээд, буцаагаад л үхэхийн хооронд бас зөндөө зовоосон доо. тэр дарга нь гээд нэг зоби шиг юм хаа хамаагүй дэлхийн баячууд ингэдэг тэгдэг гэж попорч байхаар эмнэлгээ өөд нь татахад яадаг юм.
0 | 0 Хариулах
Ок [109.110.159.68] 2025/4/20
Эмч нар үнэхээр ёс суртахууны доголдолтой өвчтөнөө мөнгө гэж хардаг болсон бналээ. Улсын эмнэлгүүд тэр чигээрээ бизнес болсон бналээ. Эд нарыг дэмжээд бгаа хүмүүст хандаж хэлэхэд дараагийн бай нь та бхыг ч үгүйсгэхгүй учир нь таныг комд ороод очиход тархины үхэлтэй болгоод эрхтнүүдийг чинь баячуудад зарна. Ийм болохоор тэр олон хүн аварсан гэж уянгалаад болиод өршөөл гэхгүй үүрэх хариуцлагын нь үүрүүлэх хэрэгтэй. Монголд арай л бна. Хууль шүүхийн нэр хүнд бхгүй болсоныг далимдуулан бөөн хэрүүл хийдэг боллоо. Эмч нар Хууль шүүх цагдаа нарын гэмт хэрэг нэмээд авилгалын хэргүүдийг өршөөлд хамруулахаа болих хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [158.59.127.107] 2025/4/20
1. Эрхтэн хууль бусаар хулгайлсан нь үнэн тул эмч хариуцлагаас мултрах ёсгүй. 2. Багаараа хуулийн хариуцлага хүлээх ёстой. 3. Энэ цагаан халаадыг бактер, нянгаас хамгаалж эмнэлгийн орчинд өмсдөг болохоос ингээд шороон дунд өмсөөд өвчтөн дээр очих ёсгүй.
4 | 1 Хариулах
Зочин Л [59.153.114.135] 2025/4/19
ХСҮТ-ийн захирал гэж сэтгэцийн өвчтэй нөхөр энэ хэдэн эмчээ хөөж явуулсан байх. Олон нийтэд мэдээлэл гэж. Тэр гишүүн архичинтай нь хамт ХСҮТ-ийн захирлыг нэг сайхан шалгаад л болох асуудал юм биш үү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.83] 2025/4/19
Аан багаараа ажиллаж эд эрхтэн хулгайлж, цааш нь дамлаж өндөр үнэтэй хагалгаа хийдэг байх нь. Мэдээж эд эрхтэний хулгай бизнес том "баг"-ийн ажиллагаа байх биз. Авна гэж тохирсон эрхтэн эдээ аваад дээр зөвшөөрөлгүй эд эрхтэн авсан. Энэ тэгээд зөв үү, зүгээр үү, та нарыг мэднэ ээ та нар бол зөвхөн мөнгө бизнес бодож хөдөлдөг хүмүүс, үнэхээр яриад байгаа шигээ манийгаа "хайрлаад амьдруулах гээд амьдрал бэлэглэх" гээд байгаа хүмүүс үү. Өөрт нь ашиггүй бол та нар ярвайж янтайчаад үзсэн, эмчилсэн болоод өнгөрдөг хүмүүс. Тохиролцсон гэрээний дагуу донороос авах эд эрхтэнээ л ав, битгий хулгай хий. Гар утас хулгайлсан хүүхдүүд баригдсан гээд зурагтаар гарч байдаг, тэд ч ял шийтгэл авдаг, харин та нар хулгай хийчээд яагаад ял шийтгэл авах ёсгүй гэж. Та нар цагаан халаадтай өөр хүмүүс үү, хамарт нь баас түрхчихсэн юм шиг ярвайсан хөгийн амьтад!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.189.83] 2025/4/19
Донорыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхдөө та нар өөрт хэрэгтэйгээ тултал аваад тоноод тэгээд хогоо авдаа гэх маягаар өгсөн гэж ярьсныг мэдээллээс харсан, ар гэрийнхэн нь эцсийн замд нь үдэхэд талийгаачийг засах тэр ажлаа хийгээч ядахдаа хулгайч нар аа! бусад оронд мэргэжлийн хүн засаад ар гэрийнхэн нь харахад нүд хальтрахгүй сэтгэл өвдөхгүй байхаар болгодог, тайван унтаж байгаа мэт харагдахаар засаад хүлээлгэж өгдөг, хулгайлсан эд эрхтэнийг үнэтэй зарж үнэтэй хагалгаа хийдэг л байлгүй, хэдэн төгрөг илүүчлээд ард үлдсэн хүмүүсийг нь тайвршуулах чадалгүй хомхой хулгайч нар! Хулгайлсан эд эрхтэнийг цааш нь үнэтэй хагалгаанд хэрэглэсэн биз, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байгаа биз, тийм ч учраас шүүх шийдвэрээ гаргасан байх. Үнэхээр хэн нэгнийг үнэ төлбөргүй авраад гийгүүлсэн бол арай өөр шийд гарч болох л байсан байх. Гэхдээ хулгайлсан эд эрхтэн нь шөрмөс голдуу байсан, шөрмөсний хагалгаа төлбөртэй хийдэг дамладаг нөхдүүд юм уу, хүний авь аврах гээд хулгай хийсэн гээд байгаа,
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.83] 2025/4/19
шөрмөснөөс болоод үхэх үү, хулгайч бас худалч муу муухай нь дүүрсэн нөхдүүд
0 | 2 Хариулах
Зочин [59.153.114.229] 2025/4/19
Мэдлэг чадвар сэтгэл тааруу байж гоё дээрээ тавиад тус болохгүй дээ эхлээд өөрсдийгөө зөв эрүүл болгох хэрэгтэй бохир бизнэсийн намагт гүн шигдсэн түүнээсээ гарахыг оролдсон нь дээр байх оо
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.57] 2025/4/19
Тэгвэл эрхтний хулгайг бүгд үгсэж хийсэн бүлэг хэрэг бхнээ
6 | 0 Хариулах
Туул [139.5.217.41] 2025/4/19
Хүний эд эрхтэнг үхээгүй шахуу байхад н авч донор нэрийн дор замбараагүй аймшигт үйлдэл хийхээ болиочээ, бид нар бүгдээрээ ихэнх н өвчтэй ба яаж ийгээд л энд тэндээс энгийн дотоод сэтгэлээ ариусгах зөөлөн эм тайвширлаа гэх мэтээр эдгэхийг бодож байна, Урьдчилан сэргийлэх өвчин тусахаас хамгаалах талаар суртчилгаа сургалт хийгээчээ, Донор л яриад байхым энэ чинь хүний эд эрхтэнд авна л гэсэн үг шүү дээ
2 | 1 Хариулах
зочин [103.212.117.202] 2025/4/19
Хүрэлсүхийн Өнөрцэцэг ч түмний үзэл бодол тархийг эргүүлж. Нэртэй цуутай эмч нарыг элдвээр шантаажлах шаардлагагүй. Мэс заслын эмч нарын гар олон хүнийг аварсан байдаг. Хөгийн сэтгүүлчид ам хэл үзэгний үзүүрээр худал үнэн мэдээлэл хөөцөлдөж мөнгөний бичээч тархиа хөгжүүлээгүй эмээлтийн махаа идээд шорондоо суувал таарсан сэтгүүлч авгайг сулласнаас эмчээ суллаж чадахгүй ерөнхийлөгч .
3 | 4 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/20
Мэдээлэл нь байвал юу гэж бодохоо хүмүүс Өнөр, та 2-оор заалгахгүй.
0 | 0 Хариулах
zochin [103.212.119.215] 2025/4/19
Donor chini hend oldsgiin be harj bgd l uhuuldeg sh deee Donor soliul gej heldeg emch sonsoogui yum bn Ulniihand hezeech oldddgui
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.81] 2025/4/18
Маскаа аваад зургаа авхуулаачээ. Тэгэхгүй бол аймшигтай аллага үйлдээд нүүрээ далдалжээ гэж ойлгогдоод байна. Үнэхээр хүн алаад эрхтэнийг нь аваагүй юм бол нүүрээ далдалдаг нь ямар учиртай юм бэ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар олон нийтэд маш ил тод байхгүй бол шууд хүний аллагад хардагдаад байдаг юм байна
4 | 5 Хариулах
Хэн нэг хүн [103.212.119.222] 2025/4/19
Пээш. 14 хүний амь аварсан гэдгийг уншиагүй юм уу. Аллага гэдэг чинь энийг хэлдэггүй юм. Улаанбурхан өөр бусад амьсгалын замын халдвартай энэ үед эмнэлгийн байгууллага тэр чигтээ масктай байхад. Та хэдийн хариуцлагагүй, хэнэггүй, эрүүл мэндийн боловсролгүй байдлаас болж, өвдсөн нэгнийг эмчлэх гэж байгаад, бүхэл бүтэн амьдралаараа хохирох зөв үү.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.216.52] 2025/4/18
Bagaar n shuuhed ogoh bsiimu
5 | 0 Хариулах
🩺🩺🩺🩺🩺 [66.181.188.249] 2025/4/18
эд эрхтэн ажиллагаагүй болж байгаа хүнд эрүүл эрхтэн шилжүүлж өгөх нэг их ашигтай бишээ. тархи толгой бие эрхтэн муудсан байгаа. эртхэн эмчилсэн нь дээр. ёстой тэр 20 🩺 нэг хүн дээр ажилла.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.249] 2025/4/18
өвчтнөө эмчилдэг болох хэрэгтэй. эрт ирэхэд нь ор эзэллээ, янгуучиллаа гээд хөөгөөд явуулдаг. тарган марган, арчаагүй, элдвээр хэлдэг. хаван хөөнгө, таргаа ч ялгахгүй. лам, чойжин нь хүнд өвдсөн хүнийг зүгээр явжийтал зүгээр болно гэж худлаа шaaдаг.
1 | 1 Хариулах
Winton [42.105.168.151] 2025/4/18
Приусны хулгайн толийг хэдхэн төгрөгөөр авчихаад машины засвар дээр цоо шинэ ориг толь гэж хэдэн зуу нугалж суулгадаг машин засварчин болон эрхтэн шилжүүлэгч хоёрт сүртэй ялгаа байхгүй. Нэг нь машин дээр, нөгөө нь хүн дээр. Эдэнд эмч гэдэг нэр яагаад ч зохихгүй. Зүгээр машин засварчин шигээ боолт тайлагч, задаргааныхан энэтрэтэйгээ дүйхээр нэрлэгдээд явах хэрэгтэй. Энэ эрхтэн шилжүүлэх үйлдлээс буян муян энэтэр баахан уянгалсан усыг нь шавхаад харвал зүгээрл "аз нь дутсан залуухан эв эрүүл хүнээс эрүүл эд эрхтэн бүрийг нь тонож аваад ёс зүйгүй баян мөнгөтэй хүнд тавьж өгөх". Энэ солиотой эрхтний наймаачдыг буян муян этэр гээд олон юм хуцалдаад байхаар бүр бөөлжис хутгах юм. Зүгээр л хуулиар халхавчилсан эрхтний наймаачид, ядарсан хүмүүсийг хэргээр тархи нь устсан болгож үхүүлээд эрүүл эрхтнийг нь тонож дамлаж зарагсад. Юун эмч мэмч, бузар гэмт хэрэгтнүүд.
5 | 3 Хариулах
[66.181.188.249] 2025/4/18
1/10 арван хүний нэг чихрийн шижинтэй. ил илрээгүй хэдч байган. яваандаа маш их донор бөөр хэрэгтэй болно. бөөрний үа дутагдалд ороод байна гээд байгаз дээ.
0 | 0 Хариулах
[66.181.188.249] 2025/4/18
одоогийн эмч нар ашгүй 🤑 гэх байх дөө. гэвч эрүүл хүнгүй болох гээд диабет улам нэмэгдээд. удахгүй өөртөө хэрэглэх гэж эмч нар донороо булаацалдах биз, өвчтөнд ч өгөхгүй. мэдээлэл ‘сэлбэгт’ ойроороо
0 | 0 Хариулах
Хэн нэг хүн [103.212.119.222] 2025/4/19
Чи өөрөө л тэр донор хайсан хүн нь болчихгүйн бодож энд ийм юм бичиж суухаар явж ном унш. Хоолоо яаж идэх учраа ч олохгүй өчнөөн өвчний уул уурхай болсоноо мэдэхгүй тэнэг юм байж бас энд цэцэрхэж гэнэ.
0 | 1
[66.181.188.249] 2025/4/18
эмч нарын 1/10 ‘диабеттэй’. цаашид 1/9, 1/8, … . 🧑🏻‍🔬 🧠🤯 бяцралтай хүн ирээсэй 🤔😷
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.121] 2025/4/18
Маш бохир бизнэсийн талбар болгочхоод худлаа хэдэн ядарсан өвдөж шаналсан хүмүүсээр битгий бамбай хий
5 | 2 Хариулах
👥 [66.181.188.249] 2025/4/18
одоо ингээд хоёр хуваагдаад ихэр салгаа салга. мэс засал хий 🔪🪚
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.130] 2025/4/18
Хүний амь аварсан,донор энэ тэрд нь ерөөсөө ял өгөөгүй гэж ойлгосон.гол нь ар гэрт нь илт худал мэдээлэл өгч илүү эрхтэн авсаэ. Мөн донороос авсан эрхтнээ өөр бусад хүмүүст зарж ашиг олсон гэх үндэслэлээр шийтгэсэн гэж ойлгосон. Өөрийн дансаар мөнгөө авсан нь хүртэл шалгалтаар тогтоосон гэж шүүхийн тайлбар дээр байлаа.Гэмтлийн 2 нэрээ нууцалсан эмч бас энэ тухай фэйс дээр бичсэн л байлаа.үхсэн хүнээс эмч нар өөрсдөө дураараа эрхтэнг нь аваад зараад ашиг олоод бвал ёстой дампуу юм болно. Гэмтлийн эмнэлгийг нэг шалгалт оруулж цэгцлэх цаг бсон. Их л но гарч ирнэ дээ. Дээр нэг ЭМЯ-н сайд гэмтлийн мафитай тэмцэж но-г нь ухаад өөрөө огцорсон доо
8 | 1 Хариулах
Зочин [122.201.31.134] 2025/4/18
Хулгай хийчхээд буян хийсэн гэх юм .би эргүүтээд бна уу.энэ нөхдүүд эргүүтээд бна уу.хэдий бурхан болсон ч эд эрхтнийг нь зөвшөөрөлгүй авна гэдэг чинь хулгайн гэмт хэрэг биз дээ.хулгай хийчхээд хүний амь аварсан гээд хуцаад байх юм.хүнд өвчтэйгээ мэдэж байгаа хүн мөрөөрөө ажлаа хий.чадахгүй бол гэртээ гэдсээ илээд хэвтэж байвал таарна.бурхан биш ...
6 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.207] 2025/4/18
Эд нар бүр цагаандаа гарлаа шүү. Удахгүй та нар бол сэлбэг шүү аятайхан байгаараа гэх нь лдээ.
10 | 1 Хариулах
Зочин [59.153.114.9] 2025/4/18
,Одоо хувийн эмнэлэгтэй тэрийгээ улсын эмнэлгийн хашаанд хууль бусаар барьчихсан янз бүрийн гавъяат энэ тэр цол зүүсэн ЭМДСангаар гараа угаадаг улсаар ч хувиар ч ашиг олдог хэдийгээ нэг тийш нь цэгцлэх болсон юм бишүү сая Тайландад болсон газар хөдлөлтөөр орц гарц чөлөөтэй болхоор маш хурдан гадагш шилжүүлж байгааг та нар харсан биз уул нь манай эмнэлгүүд ч газар хөдлөлт болон бусад нийтийг хамарсан гамшгийн үед орц гарц гадаа талбай байсан одоо байхгүй бүгдийг нь таглаад чигжээс зараад идсэн
4 | 0 Хариулах
Зочин [103.212.119.79] 2025/4/18
эрхтэн шилжүүлж суулгахаар хэдэн жил амьд явах юм. одоо эрхтэн шилжүүлж авсан хэдэн амьд хүн байна тоо баримттай ярьж болох уу
7 | 0 Хариулах
Зочин [51.77.40.214] 2025/4/18
Тэгвэл тэгээд ганц Батчулуун ч биш бөөндөө л явахгүй яасын. Ганц эмчээрээ туг тахиад одоо ингээд сүржигнэх хэрэг байна уу. Өөрсдөө ихийг олж байж тэр ядарсан донорын ар гэрт нь гомдоохооргүй их мөнгө өгсөн бол ийм юм болохгүй ч байх байсан юм билүү.
9 | 1 Хариулах
Болдоо [89.147.101.10] 2025/4/18
Хуулиа өөрчилж илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Донорын асуудалд, ялангуяа хэнээс юу авч хэнд тавих талаар эмч нар шууд оролцож болохгүй. Тэгвэл ашиг сонирхлын зөрчил заавал үүсдэг юм. Донорын асуудлыг эмнэлэгээс тусдаа хөндлөнгийн байгууллага хянаж зохицуулж байдаг европын системыг хуулбарлах нь зүйтэй.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.189.47] 2025/4/18
Bi uul ni demjdeg l bailaa. Getel erhten shiljuulsen humuus udaan amidardagguig medsenwes hoish demjihee bolison. Tavilangaa huleen zovshooeohgui ar gertee asar ih zardal gargaad usreed 5 jil amidaraad uhej bgaa humuus uu bodoj baidag um bol.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.188.249] 2025/4/18
дээр нь нэг амьд донорыг сэглэж хаяад.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.188.249] 2025/4/18
элэг, хоёр бөөр эмчилээ. шүрмэс бас яацын. эмчил 🩺
2 | 0 Хариулах
Зочин [192.82.88.243] 2025/4/18
одоо та нар болио, хуулийн дээр хэнч засаглах ёсгүй шүү. хэвлэл мэдээллээр сэвээд шүүхийн шийдвэрт ямар аймар нөлөөллөхөөр оролдож байна аа.
8 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна ☠️ [79.116.218.219] 2025/4/18
Энэ цагаан халаад угалсан эмч нэртэй малуудад итгэж болохгүй ☠️
6 | 2 Хариулах
Зочин [51.77.40.214] 2025/4/18
Ай даа, тэгвэл ламдаа итгээд залбирвал бүх өвчин чинь илшааршиж, нирваан дүрийг олох болтугай.
1 | 6 Хариулах
Зочин [107.158.64.231] 2025/4/18
Танил тал муутай жирийн бид нар үхэж ч болохгүй айдастай…..
9 | 0 Хариулах
мөнгөөрөө дарамтлаад байгаа юм болов уу [192.82.65.180] 2025/4/18
Батчулуун эмч болон тэдний гэр бүлээс эмчлүүлэгчийн өндөр төлбөрийг эмч нартай хуваан авч баяжчхаад эд эрхтэнийг нь тоносон хүний гэр бүлд болохоор нийгмийн даатгалын багахан мөнгө өгсөн нь баригдах вий гээд л айгаад байгаа юмуу. яасан их эмч нараар болон өвчтөнөөр дамжуулан хэвлэлийн хурал зарладаг мөнгөтэй юм бэ. яасан их завтай бас мөнгөтэй болоо вэ, энэ эмч нар. энэ мөнгө авсан бүх хүнийг батчулуун эмчийн гэр бүл дарамтлаад байгаа юм уу, яагаад ингэж их хэвлэлийн хурал зарлаад байгаа юм. хүний юмыг зөвшөөрөлгүй авах чинв хулгай мөн биздээ. талийгчийн гэр бүлийнхэн нь мөнгөнд биш зөвшөөрөлгүй авсанд дургүйцэж байгаа биздээ. Хулгай чинь гэмт хэрэг мөн үү эсвэл биш юм уу. эмч хүн чинь хийх ёстой ажлаа хийчихээд хүний амь аварсан гэж хуцаад байх юм. эмч болохдоо анхнаасаа хийх ажил, өргөсөн тангараг биздээ. тангарагаас няцах юм бол өөр ажил хийгээчдээ. мөнгөний төлөө л улайраад л дайраад байгаа мэт ямар их хэвлэлийн хурал зарладаг юм бэ.бүх сайтаар зарлах ямар их мөнгөтэй юм бэ.
16 | 2 Хариулах
Зочин [107.158.64.231] 2025/4/18
Эмч нар байсгээд л хэвлэлийн бага хурал хийгээд л….БИЙЛЭГЖҮҮ МӨНГӨТӨЙ ЗООСТОЙ Л БАЙНА ДАА
9 | 1 Хариулах
зочин [202.131.244.66] 2025/4/18
үхсэн ядарсан хэтэн эмч нараа л дээрэлхэхээс дарга нарынхаа өөдөөс энгэж хуцаж чадахгүймлдааа сдаа чинь
2 | 9 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/18
70 МЯНГА Л БАЙДАГ БИЗ ДЭЭ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗАРЛАХАД ТЭНЭГ ГУЙЛГАЧИН МИНЬ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.88.243] 2025/4/18
тэхх санал нийлжийнэ өө
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Яг үнэндээ илэрсэн нь энэ. Илрээгүй хэд ч байгаа юм. Эдгээр хүмүүс авилгын мөнгөө хэрхэн авдаг зарцуулдгийг тагнуул л олж чадах байсан. Ямар ч байсан цэвэрхэн биш, нэг удаагийн санамсаргүй алдаа биш гэж бодож байна.
18 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Ард түмэнд тайлбар хийж байна гэтэлбБАтчулуу гэдэг нэр гарч ирэнгүүт унших сонирхолгүй болов. Шүүхэд нөлөөлөх гэж оролдох хэрэггүй. Шүүх өөрсдөө мэдээд шийдэг. Цагдаа тагнуулаас уг нь маш том нууц ажиллагаа явуулах байсан. Батчулуунаас өөр мэс засал гардаж хийсэн эмч нарыг ч уг нь бас яллах ёстой. учир нь тэд зөвшөөрөлгүй мэс засал хийсэн гэсэн үг.
16 | 0 Хариулах
Зочин [103.57.95.90] 2025/4/18
Эмч нар та нар улны улсад зовж байхаар гадагшаа гарч ажилсан нь дээр дээ
6 | 0 Хариулах
Зочин [59.153.114.9] 2025/4/18
Ингээд олон дахин хэвлэлийн хурал хийж сошиалаар зохион байгуулалттай гэмгүй хохирогчийн ар гэр лүү дайрч доромжилж мөнгийг нь өгчихий (настай эмч бсн) ийм байдал нь бүүр дордуулж байгаа шүү эмч нараа
10 | 0 Хариулах
Зочин [202.9.41.1] 2025/4/18
Шийдвэр гаргагч, гарын үсэг зурагч нь хариуцлага хүлээх ёстой. Нас барсан хүний биег ар гэрийнхэнд нь худал хэлж тонож авсныг яагаад ч зөвшөөрч болохгүй. Энэ бол цаашдаа ноцтой үр дагавартай шүү. Энэ бол ганц эмч, эмч нар, эмнэлгийн байгууллагын асуудал биш шүү.
13 | 0 Хариулах
Зочин [49.0.132.130] 2025/4/18
Энд эд, эрхтэнг тоноогүй, зарж, арилжаалаагүй гэж зөндөө яриад байгаа. Протокол, тэмдэглэл нь шүүхийн байгууллагад нотлох баримтаар хавсаргагдсан. Хэрвээ эд, эрхтэн зарж, тонож, арилжсан бол ДЭМБ, бусад байгууллагуудаас энэ хагалгаа, үйл ажиллагааг зогсооно шүү дээ.
1 | 5 Хариулах
[66.181.188.249] 2025/4/19
нэгэнг зогсоочоод бна
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/18
ЯАЖ Ч БОДСОН АСУУДАЛ ГАРГАСАН Л БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭ. БАГААРАА ХЭРГЭЭ ҮҮРЭХГҮЙ ЯАГАА ВЭ. СҮҮЛДЭЭ ЭМНЭЛЭГТ БАЙГАА ӨВЧТӨНГҮҮДЭЭР ӨМӨӨРҮҮЛЖ БАЙНА ЛЭЭ. САЙН ЭМЧ БАЙСАН БАЙЖ БОЛНО. ОДОО ТЭГЛЭЭ Ч ЭМЧЛЭХ ЭРХ НЬ СЭРГЭНЭ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. ТЭР БҮҮ ХЭЛ СҮРЬЕ ТУСААД УШИГГҮЙ БОЛЧИХСОН ӨНӨӨ МАРГААШГҮЙ БОДЧИХСОН ЮМ ЯРИАД БАЙСАН. ЦААШДАА ИЙМ АСУУДАЛ БИТГИЙ ГАРГААРАЙ ДА ЭМЧ НАР МИНЬ. ДОНОРЫН ГЭР БҮЛД Ч ХҮНД АСУУДАЛ ШҮҮ.
10 | 1 Хариулах
Зочин [49.0.132.130] 2025/4/18
Эд, эрхтэнг тоноогүй, зарж, арилжаагүйг ярьж, хэлээд байгаа. Протокол тэмдэглэл нь шүүхийн байгууллагад нотлох баримтаар хавсаргагдсан шүү дээ. Хэрвээ эд, эрхтэнг зарж, тонож, арилжсан бол энэ үйл ажиллагааг зогсооно шүү дээ.
1 | 5 Хариулах
Зочин [103.212.119.24] 2025/4/18
цогцос тонох нь гэмт хэрэг шүү. бүх л улсын хуулинд буй
15 | 5 Хариулах
Зочин [49.0.132.130] 2025/4/18
энэ гэмт хэрэг биш гэдгийг олон удаа тайлбарлаад байгаа юм биш үү? Уншаад ойлгодоггүй юм уу? Хэрвээ эрхтэн тонох, эрхтэн хулгайлах, эрхтэн зардаг байсан бол эд, эрхтэн шилжүүлэх хагалгаа монголд хөгжихгүй байсан юм!!!!
5 | 16 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/18
ХЭРЭГ МӨН. ХЭРЭГ МӨН ГЭДГИЙГ НЬ НОТЛООД БАТЛААД ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЧИХСАН. ЭНЭ НЬ ХУУЛЬ МУУ БАЙСАНТАЙ ХОЛБООГҮЙ. ТУХАЙН ЭМЧ ӨӨРӨӨ АЛДАА ГАРГАСАН. ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛЭЭ БҮРЭН ӨГСӨН БОЛ ӨӨР АСУУДАЛ. АНХНААСАА БУРУУ АЖИЛЛАСАН.
11 | 1 Хариулах
Зочин [66.181.188.249] 2025/4/18
эрхтэн тоноод ч болтугай шилжүүлэх хагалгаа хөгжиж байгаа гэнэ үү
3 | 0
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Гэмт хэрэг ! Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авах том гэмт хэрэгт ордог.
10 | 0 Хариулах
Зочин [49.0.132.130] 2025/4/18
Зөвшөөрөлгүй гэдгийг чи бид хэл амаараа мэддэггүй байхаа. Тэнд цагаан дээр хараар бичсэн хуудас байгааг шүүхийн нотлох баримтанд хавсаргасан байх.
1 | 3
Зочин [66.181.177.108] 2025/4/18
Мөн ийм гэмт хэргийг хүний биеийн бүтцийн талаар мэргэжлийн тусгай боловсролтой л хүмүүс хийдэг онцгой шинж чанартай байдаг. жирийн хүн мэс засалч биш учраас тоноод зогсохгүй.
3 | 0 Хариулах
зочин [202.131.244.66] 2025/4/18
ийм тэнэг ллруудаад хэн интэрнет заагаад өгчихдөг байнаа....
1 | 3