Цагдаагийн байгууллагад энэ оны эхний гурван сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгджээ.
Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Corolla автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ.
Иймд жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|