Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс сэрэмжлүүлэв.
2024 оны осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан:
- Уналт 42.5 хувь
- Амьгүй механик хүчинд өртөх 18.3 хувь
- Зам тээврийн осол 12.4 хувь
- Амьтай механик хүчинд өртөх 8.6 хувь
- Хүчирхийлэл 8.4 хувь
2020-2024 онд нийт 106,599 зам тээврийн ослын шалтгаант өвчлөл бүртгэгдсэн байна.
2024 оны байдлаар 27,660 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зөвлөмж:
- Явган хүний гарцтай газар хурдаа тохируулах
- Хол замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Тогтмол хугацаанд оношилгоо, үйлчилгээнд хамруулж байх
- Нойрмоглосон мөн бие, сэтгэл зүйн байдал тогтворгүй үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хэвших (зорчигч тус бүр хамгаалах бүсээ зүүх)
- Хүүхдийн нас, жинд тохирсон зориулалтын суудалд суулгах зорчих
- Автомашины даац болон зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх
- Шөнийн замд гэрлээ шилжүүлэх
- Жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг тус тус зөвлөлөө.
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!