ТЭСО Групп Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч байгууллага” шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 25
Сурталчилгаа

“Тогтвортой хөгжилд хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлнэ” уриатайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй ТЭСО Групп нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас (WIPO) олгодог нэр хүндтэй “WIPO National Awards Enterprise” буюу “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч байгууллага” шагналын анхны эзнээр тодорлоо.

зураг
 

Энэхүү шагнал нь оюуны өмчийг үр ашигтайгаар хамгаалан ашиглаж, инновац, бүтээлч санаачилга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний болон олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн үлгэр жишээ үйлдвэрлэгч байгууллагад олгодог бөгөөд энэ удаагийн шагнал нь Монгол Улсад анх удаа олгогдож байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

ТЭСО Групп нь 2003 оноос хойш хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, экспорт, хөрөнгө оруулалт зэрэг үндэсний эдийн засгийн чухал салбаруудад 30 гаруй охин компанитайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ТЭСО Групп нь нөхөн сэргээгдэх түүхий эдийг орчин үеийн технологитой хослуулан, Монгол залуусын инновацлаг сэтгэлгээ, үндэсний онцлогийг шингээсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй, олон улсын 10 гаруй улсад экспортолж буй амжилтаа бататгасаар байна.

Монгол хэрэглэгчдийн сайн танил Бамбар зайрмаг, Ингэний сүү, Зөв аарцны ундаа, Зөв аарцны үрэл зэрэг нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнүүд болон барилгын салбарт нэвтрүүлсэн шинэ бүтээгдэхүүн, технологи, шийдэл нь тус группийн оюуны өмчийг удирдах, бүтээлч шийдлийг системтэй хэрэгжүүлж ирсний үр дүн юм.

зураг
 

Тус шагнал нь ТЭСО Группийн оюуны өмчийн эрхийг хамгаалах, патент болон зохиогчийн эрхийн бодлого, инновацын менежмент зэргийг шат дараатайгаар хэрэгжүүлж буйг олон улсын хэмжээнд үнэлж буй явдал бөгөөд компанийн хувьд төдийгүй Монголын бүтээлч үйлдвэрлэлийн хувьд бүтээлч чадвар, хөгжлийн үнэт үнэлгээ болж байна.

ТЭСО Групп нь цаашид ч тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан, оюуны өмчид суурилсан, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай инновацын бодлогоо улам эрчимжүүлэн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.