Уншиж байна ...

МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсүүд ажил хаялаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-нд үүсээд байгаа асуудлын улмаас тус холбооны таван хэлтэс ажил хаялт зарлалаа. Тодруулбал Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэс, Шүүгчийн Хэлтэс, Техникийн Хэлтэс, Нийтийн Хөлбөмбөгийн Хэлтэс, Шигшээ Багийн Алба хамтран мэдэгдэл гаргасан юм.

Уг мэдэгдэлд "МХБХ-ны үйл ажиллагаа 2024 оны наймдугаар сараас эхэлж илт доголдож эхэлсэн, тус холбоонд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ удаа дараа зөрчигдөж хэвийн ажиллах нөхцөл бүрдэхгүй хэвээр байгаа болно.

Түр хорооноос гаргасан санхүүгийн сонсголын мэдээлэлтэй холбоотойгоор шударга бус үйлдэл хийсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүй байгааг эрс эсэргүүцэж байгааг үүгээр цохон тэмдэглэе.

Сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFFA) гаргасан албан мэдэгдлийг МХБХ-ны тэмцээний зохион байгуулалттай холбоотой ажилладаг хүмүүс дэмжиж байгаагаа илэрхийлье" гэсэн юм.

Тэд ажил хаяснаар 

  • Дээд лиг
  • Нэгдүгээр лиг
  • Футзалын Дээд лиг
  • Футзалын Нэгдүгээр лиг
  • Эмэгтэйчүүдийн футзалын лиг
  • Цом 2025
  • 16, 14 хүртэлх насны лиг болон АШТ зэрэг тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм. 

Тэдний зүгээс тодорхой шаардлагуудыг МХБХ-ны Их хурлын төлөөлөгчид болон ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсайхан, холбооны Зөвлөлийн гишүүдэд хүргүүлж байгаа аж.

зураг