ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/25-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 23 байршил
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт зохион байгуулна.
Хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 11,800 төгрөгөөр тооцож, худалдан борлуулна.
Энэ онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 143.9 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

