Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ) жил бүрийн V сард уламжлал ёсоор тэмдэглэдэг “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх Үндэсний сургалт семинарыг зохион байгууллаа.
Энэ чиглэлээр ажиллагсдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор тус эмнэлгээс санаачлан 11 дэх жилдээ болж буй юм.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 тоот тушаалаар батлагдсан 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийх ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад удирдлагын манлайллыг бий болгох, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй чадавхжуулах зэрэг төлөвлөгөө тусгагдсан аж.
Энэ жилийн семинар "Сувилахуйн тусламж үйлчилгээний оновчтой менежмент ба чанарын асуудал" сэдвийн дор энэ сарын 24-нөөс 25-ныг дуустал болов.
Хурлын эхний өдөр Үндсэн болон салбар хуралдаан үргэлжилсэн бол өнөөдөр дадлага сургалт болсон юм. Тодруулбал АНУ, Япон, Турк зэрэг өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн шинжээч, эрдэмтэн, судлаачид нийслэл, орон нутгийн
Семинарын талаар Сувилахуй эрхэлсэн дэд захирал Д.Тунгаамаа "Манайх жил бүр эмнэлэг дээрээ сургалт зохион байгуулдгаараа онцлог. Энэ жилийн хувьд 59 байгууллагаас 400 шахам хүн ирж оролцож байна.
Жил бүр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас чиглэл ирсний дагуу хурлын сэдвээ сонгодог. Сүүлийн дөрвөн жилд сувилагчийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, боловсрол болон хүний нөөцийн чиглэлээр онцгой анхаарах зөвлөмж ирсэнтэй холбоотойгоор энэ жилийн сургалтын үндсэн сэдэв нь чанарын тусламж үйлчилгээг дээшлүүлэхэд чиглэсэн" гэж онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|