ФОТО: М.Нандин-Эрдэнэ, Танавит Ликит нар маргааш тулалдахад БЭЛЭН

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Nomadic Fighting Championship” тулааны спортын дөрвөн төрөлт тэмцээн энэ сарын 27-нд буюу маргааш "М арена"-д 18:00 цагаас эхлэх юм. 

Монголд анх удаа болж буй тус өвөрмөц тулааны төрлөөр ММА, кикбокс, муайтай, сабмишн грапплингаар нийт есөн тулаан зохион байгуулагдахаар төлөвлөжээ. 

Оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ NFC холбооны анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайландын тамирчин Танавит Ликиттэй тулалдах юм.

Түүнчлэн Узбекистан, Киргизстан, Украин, Тайланд, Казахстан, Австралийн тулаанчид монгол тамирчдын эсрэг хүч үзнэ.

Энэ үеэр сэтгүүлчид оргил тулаанд оролцох Тайландын тамирчин Танавит Ликитээс тулааных нь талаар асуухад "Монголын шилдэг тамирчинтай тулалдах гэж байгаагаа мэдэж байна. Гэхдээ өрсөлдөгчөөсөө айж эмээх зүйл надад алга. Маргааш маш сайхан тулаанууд болно гэдэгт итгэлтэй байна" гэж ярилаа.

Харин М.Нандин-Эрдэнэ "Тайланд бол тулааны спорт өндөр хөгжсөн орон. Тиймээс өрсөлдөгч маань байнгын бэлтгэлтэй байгаа болов уу. Миний хувьд мэргэжлийн тамирчин тул тогтмол бэлтгэлтэй байгаа. Монголдоо ирээд ч энэ тулаандаа маш сайн бэлдсэн" гэж онцоллоо.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг