Уншиж байна ...

ЦЕГ: Дорноговь аймгийн үнэт эдлэлийн дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ оны дөрөвдүгээр сарын 16-17-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж, 260,000,000 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Ийнхүү тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч байх тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв