Цэцэрлэгийн багш нар ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, үндсэн цалингийн 40% хүртэл урамшуулал авна

Б.Манлай
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургуулийн өмнөх боловсролын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны зохион байгуулна. Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсанаар багш нар үндсэн цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал авах, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон талт ач холбогдолтой юм.

Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх баг нь тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, арга зүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багт ажиллах гишүүн нь нийт ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авснаар үнэлгээний багт ажиллах эрх нь нээгдэнэ. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа:

  • Ил тод, шударга бодитой байх,
  • Үр дүн, нотолгоонд суурилсан байх
  • Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжсэн байх
  • Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх
  • Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтална.

Ерөнхий шалгуур үзүүлэлтүүдэд:

  • Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн,
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн,
  • Цэцэрлэгийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр багтана.

Гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ:

  • Хүүхдийн эзэмшсэн чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас
  • Үнэлгээний асуулга
  • Орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг үнэлэх хуудас
  • Өөрийн үнэлгээний асуулга
  • Хөндлөнгийн оролцогчдын үнэлгээний асуулга гэсэн үнэлгээний арга хэрэгслийг ашиглана.

Үнэлгээнд хамрагдах хүүхдийн тоо нэг бүлэгт хамрагдаж байгаа хүүхдийн 30-аас доошгүй хувь, хөгжмийн болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдийн 20-иос доошгүй хувь байна.

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Оогий [103.212.117.47] 2025/4/29
Цэцэрлэгийн багш нараа нэмээчээ дэндүү олон хүүхдүүдтэй ганц багш ядардаг байх даа туслахын хүртэл нэмж цалинг нэм
0 | 0 Хариулах
Нэргг [66.181.161.34] 2025/4/28
багшийн туслах болхоор хүн биш харьцдаг штэ хамаг л муу муухайг хийн муу нэртэй үр дүн байтугай илүү нэг цаг хүртэл хассан байсан 4сарын
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.222] 2025/4/25
Багш хамгийн эрт ирдэг хичээлээ ч заана цай хоолоо зөөнө аягалж өгнө аяга тавгыгсушахлаг туслах багш зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээнд хийдэг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.192] 2025/4/25
.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.118] 2025/4/25
Таны хүүхэд цэцэрлэг дээр өдрийн 8-9 цагийг өнгөрөөдөг гэвэл 2 цагт нь унтдаг. 20-30 минутад нь бүлгийн багш нь хичээл заадаг. Бусад бүхий л цагт туслах багш цуг байдаг юм билээ. Туслах багш нарыг орхигдуулж, гоочилсон үнэлгээ болох нь дээ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/25
Үндсэн цалингаа л ав. Төсвийн газар байж сар бүр урамшуулал өгөхгүй !
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.70] 2025/4/25
Bagsh tuslahig yagaad tsug vnlej boldogvi ym bol
0 | 2 Хариулах
Зочин [157.15.7.140] 2025/4/25
зүгээр л дуугай нэмээч дээ. Урамшуулал гэж байхаар үндсэн цалинг нь нэмээч.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2025/4/25
Хамгийн хэцүү ажлыг нь туслах багш нь л хийж байгаа шүүдээ.Хүүхдийн бүхий л асаргааг хийж байдаг. Туслах багш нар нь тэгээд яах юм бэ
3 | 1 Хариулах
x [202.179.18.239] 2025/4/25
ene heden bagsh nariig amar taivan bailgaach dee 40% vas yuv dee bugdiig ni nem yamar hund nuhtsuld ajildag geech
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.111] 2025/4/25
Ингэж ялгаж, өрсөлдүүлж яахнав дээ, адилхан л нэмээд өгчмөөр юм, бас л 1 бөөн бичиг цаас биз
3 | 1 Хариулах
Зочин [66.181.179.65] 2025/4/25
Neeeh ydargaatai heden um hilguuleeel duusahgv bas vnelgeeni shalgalt geeel heden hvhdvdig n bas zowoochihno. Sonin shu zvger ene hvmvsin tsaling nemj boldoggv ymu. Zawal ergv ergv ym zohioj zowooj zvdreeej baij neg tsalin ugnu bvtkvee
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.212] 2025/4/25
Цалин бага, ачаалал их, элдэв хэл ам ихтэй ийм ажил хийх хүнгүй болсон доо
8 | 1 Хариулах